Ш.Адьшаа гишүүний санаачилсан хуулийн төсөл дэмжлэг авсангүй, буцав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх байсан юм. Гэвч Ш.Адьшаа гишүүн эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэдийн орлогоос шалтгаалан хуулийг хэрэгжүүлэх явцад бэрхшээл тулгарч магадгүй гэж үзсэн учраас хуулийн төслөө татан авлаа. Мөн өмнө нь энэхүү хуулийн төслийг байнгын хорооны гишүүн дэмжээгүй билээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Төрөөс баталгаа гаргадаг хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авч, ашиг сонирхлын зөрчил бий болгодог асуудалд цэг тавих зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барилаа.
Нийтийн албанд ажилладаг, АТГ-т мэдүүлгээ өгдөг бүх төрийн албан хаагчдыг хамааруулж байна. Мөн улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан аливаа төсөл хөтөлбөр, зээлийг өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж авахыг энэ хуулиар хориглож байгаа юм.
Мөн АТГ-т мэдүүлэг өгдөг нийтийн албан тушаалтнуудад энэ зээлийн хязгаарлалт тавьсан. Ипотекийн зээл болон эрүүл мэндтэй холбоотой зээлээс бусад зээл буюу ХОМ-ийн 80 хувиас дээш хэмжээний зээлийг энэ хуулиар төрийн албан хаагчдад олгохгүй гэсэн хязгааралтыг тусгасан. Энэ асуудлыг шийдсэнээрээ төрөөс баталгаа гаргаж байгаа төсөл хөтөлбөрүүд хэрэгжих суурь болно. Жинхэнэ хөгжлийн асуудлыг, жижиг дунд бизнесийг улс төрчдийн ашиг сонирхол оролцуулахгүйгээр шийдвэл төрд итгэх итгэл сайжрах ач холбогдолтой. Хэрвээ батлагдвал 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих боломжтой" гэлээ
Сэтгэгдэл
Сангийн сайд [122.201.21.209] 2022-11-03 08:27:53
Жавхлан сайдаа хумс будаж хөмсөн зурдаг хүүхнүүдийг улсын мөнгөөр тансаглуулахаа боль!!! Хөмсөг зурдаг хүүхнүүдтэй янаг амрагийн холбоотой байлаа гээд улсын мөнгөөр эрхлүүлж бгаа чинь хууль зөрчиж байна шүү.