Б.Ган-Очир: Ядуурлыг нэмэгдүүлж, Эрээний эдийн засгийг дэмжих ТӨСӨВ 2023
Өнөөдөр /2022.11.03/ Ардчилсан намын ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Монгол шиг импортын эдийн засагтай улсад төсвийн алдагдал өндөр байна гэдэг нь шууд тусгаар тогтнолоо эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. МАН-ын Засгийн газар, УИХ 2020 оноос хойш 10 их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг бөөгнүүлээд байна.
Монгол Улс 2020 онд 4,5 их наяд төгрөгийн алдагдалтай, 2021 онд 3 их наяд төгрөгийн алдагдалтай, 2022 онд 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байсан. Харин 2023 онд 1,5 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн төсөл боловсруулсан байна. Хэрэв нэг хонь 200.000 төгрөгийн үнэтэй гэж үзвэл 10 их наяд төгрөг гэдэг 50 сая хоньтой тэнцэнэ.
2023 оны 1.5 их наяд төгрөгийн алдагдал нь 7.5 сая хонь. Төсвийн алдагдал авлигал, Дарханы замын хулгай, төсөвт суулгасан олон хөшөө баримал, дарга нарын гадаадад ажиллах томилолт, эрх мэдлээ урвуулан ашиглах, төрийн албыг худалдах, гадаад өр зээл рүү явна гэх мэт зүйлс рүү явна.
Энгийн хүний нүдээр харахад жирийн айл олсон орлогынхоо түвшинд тохируулж амьдарна. Гэтэл бидний орлого ямар байна вэ? Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 онд 4,4 хувиар буурсан, 2021 онд 1,6 хувь өссөн, 2022 оны хоёрдугаар улиралд 1,9 хувиар өссөн. Гэвч 2021 оны 1,6 хувийн өсөлт, 2022 оны 1,9 хувийн өсөлт нийлээд өмнөх бууралтыг нөхөхгүй. Тиймээс 2023 оны эдийн засгийн өсөлт бууралттай байна. Монгол Улсад орж ирж буй орлогын 10 төгрөг тутмын найм нь нүүрс, зэсээс бүрддэг. Орлогоо худал нэмж төсөөлөөд алдагдлаа улам нэмэгдүүлж байна. Гэтэл МАН-ын Засгийн газар эдийн засаг ковидоор л зогссон болохоос үүнээс өмнө 3-4 хувиар өсөж байсан гэж худлаа хэлсээр байна.
Урсгал зардлын гол ачаа нь ХАЛАМЖ. Хөрөнгө оруулалтын “хорт хавдар” нь ХУЛГАЙ болоод байна. Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам доллар буюу манай улсын ДНБ-ний 200 хувиас хол давсан. Өнөөдөр Монголын 3.5 сая хүний 2.4 сая нь ямар нэгэн хэмжээгээр халамж авч байна” гэлээ
Сэтгэгдэл
иргэн [103.212.118.237] 2022-11-04 01:47:14
Ийм тэнэг төсөв хийж болохгүй Татах хэрэгтэй !!!!!!!!Ирээдүйг минь бас аваад луйвар оруулаад авсан байна .!!!!!! МАН -- ийхан Зүгээр Зайлаач Огцороо!!!!!!!
эдийн засагч [64.119.20.10] 2022-11-03 11:20:21
МАХН өөрсдөө 1996 ОНЫ сонгуульд ялна гэж тооцоолоод ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ХУУЛИЙГ 1995 онд баталсан. Харамсалтай нь өөрсдөө ялагдсан. Өөрсдийнх нь баталсан хуулиар ӨМЧ ХУВЬЧЛАЛ ЯВАГДСАН тул яаж ч чадаагүй. Үүнийг мэдсээр байж МАН худлаа суртал явуулсаар байгаа. ҮҮНД АНХААРЦГАА
Иргэн [122.201.24.149] 2022-11-03 10:11:24
Танай жонхуу зи тэргүүтэй боловсролгүй хулгайч луйварчид зүв зүгээр ажиллаж байсан үйлдвэрүүдийг ардчилал хувьчлал нэрээр хулгайлж ямар ч үйлдвэрлэл байхгүй болгоо биз дээ тэгээд эрээнээс юм авахгүй чиний долоодог америк япон өмнөд солонгосоос авах юмуу чи зүгээр хол очиж хуц жонхуугийн бууны нохой минь төсөв энэ тэр том том хуцаж байхаар нам шиг юмаа эмхэл нам ч үгүй намын дэд дарга гэчихэж ээ