Суга татуулсан сураггүй, чанаргүй гишүүд ямар бодлого дэвшүүлсэн бэ?

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их хурлын тухай хуулиас

.Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

Сүүлийн үед намын бодлогоор ч гэх юм уу, бизнес, улс төрийн шахаа, тохироогоор ч юм уу ард түмэнд танигдаагүй, шинэ улс төрчид мөнгөөр зодож, хавчуулагдаж, татуулан УИХ-д сонгогддог сонгогдсон хойноо олигтой бодлого ч дэвшүүлж ажиллаж чадалгүй элдэв асуудалд холбогдож төрийн нэр хүндэд халдаж сүлдэндээ залбирдаг унаган уламжлалтай монголчуудыг доромжлох мэт жил ирэх тутам чанар муудсан буюу хэн ч танихгүй салбадай гишүүд нэмэгдэж тэд ард түмний элч гэхээсээ илүү өөрсдийн рейтингийг зохиомол гүжир аргаар хийрхүү алиа хошин мэдэгдлүүдээр хамгаалах гэж оролдох.

Хамгийн ноцтой нь УИХ-ын гишүүнийг хулгай хийж хувьдаа баяжих өргөн боломж гэж ойлгох хандлага газар авч, хурган баячууд гишүүн болохыг мөрөөдөцгөөж энэ хэрээр улс төрийн намын эрүүл үйл ажиллагаа доголдож байна. Намуудын эрх зүйт эрүүл шударга харилцаа өвчилсөн нь эргээд сонгууль будлиантах, лангууны бараа шиг сурталчилгаа гялгар долдой хөөсөрсөн популист улс төрчид төрийн сэнтийд яаж ийгээд гардаг хачин, инээдмийн нөхцөл бүрдээд байгаа юм.

Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуулийг нэн даруй бодлого мөрийн хөтөлбөр, улс орны нийгэм эдийн засагт хөгжлийн гарц гаргалгаа, үйлдвэржилтийн сэтгэл зүйг төлөвшүүлэх чадвартай боловсон хүчин цэвэр, шударгаар өрсөлдөж ялдаг, сонгогсдон хойноо ч хулгай хийдэггүй, илт худлаа ярьдаггүй байх суурь эрх зүйг бүрдүүлэх шаардлага тулгараад байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулиын алинд нь ч “улс төрч” гэдэг нарийн тодорхойлолт алга. Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдох эрх эдлэх эр бүхий этгээд гэх тухай ойлголт ч Монголын өнөөгийн эрх зүйд хомс. Товчхондоо мөнгөтэй, нөлөөлөл сайтай хэн ч төрд сонгогдож болох хачин тогтолцоо. Намын бүтэц ч хэн хандив их өгч, намд хөрөнгө оруулж, хуучин улс төрчийн сайн дүү байж чадсан залуус төр лүү шургадаг байдал удаж байна.

Уг нь энэ Монгол Улсад улстөрч болохоос илүү, улстөрийн тавцанд дүрд тоглохоос илүү хийх ажил маш их байна. Хөгжих үү, хөсөр хаягдаж хоцрох уу, эдийн засгийн хямралд нам цохиулах уу, сэргийлэх үү гээд толгой гашилгах асуудал ч шийдэл гарцаа хүлээсээр. Харин цөөхөн монголчууд, тэр дундаа мэдлэг боловсролтой, чадвартай залуучуудын маань багагүй хэсэг нь улстөрч болох гараанаас уралдахаар зэхэж байгаа нь яалтай.

Ингэхэд улстөрч гэж хэн юм бэ. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх өвгөдийн үг “төрөө засаад дараа нь гэрээ, биеэ зас” гэж урвуу утгатай болоогүй л байлтай.

Хоёр хүний нэг нь дарга буюу “дарга улс” гэж шүүмжлүүлж байсан Монгол тун удахгүй “улстөрч улс” болох вий. Дахиад л улстөрч гэж хэн бэ, тэдэнд ямар шалгуур тавих вэ гэж асуумаар байна.


Сэтгэгдэл

ИЭЖА [66.181.167.254] 2022-11-07 04:08:07

ӨНӨӨДРИЙН МОНГОЛД УЛС ТӨРЧ ГЭЖ ИЧИХГҮЙГЭЭР ХАМГИЙН ИХ ХУДАЛ ЯРЬДАГ, АЛБНА ТУШААЛЫГ ХӨРӨНГӨЖИХ, МӨНГӨЖИХ ХЭРГСЭЛ БОЛГОСОН СЭТГЭЛГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ, БОЛОВСРОЛГҮЙ /ОЛОН СУРГУУЛЬ ТӨГССӨН НЬ БОЛОВСРОЛТОЙ ГЭСЭН ҮГ БИШ/ ХНИЙГ ХЭЛНЭ.

ИЭЖА -ааад [122.201.24.172] 2022-11-07 04:16:18

Хуцалгүй 24 онд 25кг гурилаа хүлээгээд хэвтэж бай МАН аа дугуйл!!!!

Нямсүрэн.Д [202.21.109.75] 2022-11-07 01:56:29

УИХ-ын гишүүн гэдэг өөр хүний эрхийг өндөр үзэж тавьдаг Ард түмэний эрх ашгийг байнга санаж ажлаа хийдэг хүнийг сонгохгүй бол Ингэж шүүмжлүүлэх юу ч биш иргэний дайн болвоо Ард түмэн дуугүй дугай байна гэдэг их аюултай шүү!!! ЦУНАМЫ болохын өмнө жаахан зөөлөн байдгыг сана сана сана.

Иргэн [139.5.217.166] 2022-11-07 00:55:15

УИХ иргэдээр хэлэлцүүлж , санаа оноог нь тусгасан хуулийг батлах ёстой. Хуйвалдааны хууль батлахаа зогсоо.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.