Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд тусгасан 266 тэрбумыг төсөв баталсны дараа ЯАЖ хуваарилахыг ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг байхаар тогтоосон нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцтай уялдаж цалин хөлс нэмэх зайлшгүй шаардлага бий болж, ирэх оны төсвийн төсөлд 266.2 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд тусгасан.
Талууд өнөөдөр хийсэн уулзалтаар нэмэгдлийг зохистой хуваарилах, инфляцтай уялдуулах, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал тооцохдоо салбар салбараараа шийддэг асуудлыг зогсоох, хууль тогтоомжид заасан нэмэгдлийг олгохгүй байгаа асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хувийн хэвшлийнхний цалин хөлсний тогтолцоог судалж танилцуулах зэрэг санал гаргажээ.
Иймд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд тусгасан 266.2 тэрбум төгрөгийг хэрхэн хуваарилах талаар УИХ-аар ирэх оны төсвийн тухай хууль батлагдсаны дараа дахин хэлэлцэхээр болсон байна.
Сэтгэгдэл
Irgen [192.82.91.223] 2022-11-07 15:41:11
Dunguj ajil orj bga hvvhdvvdees mash baga tsalin avch bga shdee TV ajilchid neg ih shatlal undur Sanhvvgiin ajilchid tsalin gej yarih yum bish. Shatlalaar nembel deer
Зочин [202.126.92.98] 2022-11-07 05:10:55
Төрийн албаны зөвлөлийн даргын ярьж байгаагаар бол шатлалыг нь тэгштгэнэ гэж байсан. Энэ нь олон жил үнэнч ажилласан төрийн албан хаагчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн алхам болж байна. Дөнгөж орж байгаа төрийн алыан хаагч олон жил ажиллсан хүнтэй адилхан үндсэн цалинтай болно гэсэг бол хэт өрөөсгөл олон жил ажилласан алба хаагчдаа үнэгүйдүүлсэн алхам болж байна. олон жил ажиллах хэрэг алга болж байна. Энэ буруут огтолцоо шийдвэрээ эргэн харахыг хүсэж байна.
Zochin [192.82.91.223] 2022-11-07 15:39:28
Tiim shv. Shatlal undurch tsalin baga. Dunguj orj bga hvvhdvvdtees baga tsalin avaad bga yum da TV nii ajilchid
tetgever,tegemjee nemeech yumnii une n allaa shuu dee [103.57.93.204] 2022-11-07 04:18:39
yagaad nenj baigaa yum be toriinhon zalingaa avna .Avilgaa avna alzahgui shuu dee TETGEVER ,tetgemjee nemeech ed nar neg bosbol ebgui shuuu. IMPILYAZ barag 100% bolchihson shuu dee
зочин [59.153.115.233] 2022-11-07 03:24:13
Дагаад үнэ өснө