Дарангуйлах ил хэлбэр ялгаварлал

Aдмин / Улстөр

Дарангуйлал (лат. dictatura)- төрийн эрх тодорхой нэг бүлэг болон тодорхой нэг хувь хүний эрх мэдэлд орсон төрийн хэлбэрийг хэлдэг. Гэвч явцуу утгаараа аль нэг хэлбэрийн ялгаварлал, доромжлол нь дарангуйлал юм.

Манай эрх баригчид сүүлийн үед ард түмнээ “ул”, “өлөн”, “хоцрогдмол үе” гэх мэт илт нийгмийн амьжиргааны түвшин, эд хөрөнгө, угсаа гарал, ажил мэргэжил, нас хүйсээр нь ялгаж гадуурхах үйлдлүүд зориуд санаатай гаргаж төрийн нэр хүндийг унагах, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргах, сэтгэл санааны байдлыг дордуулах санаархал агуулж буй мэт хэт их эрх мэдэлд цадаж гулгисан халамцуу маягийн хандлага гаргах боллоо.

Түүхэн нөхцөл байдлын мөчлөгт нэг нам дангаараа эрх мэдэл тогтоож болох ч энэ нь ард түмний хүсэл зоригоор бүтсэн ардчилсан үнэт зүйлийг тавиад туусан ба эргээд хуучин бурангуй дэглэмдээ шилжиж болно гэсэн эндүүрэл огтоос бишийг дэлхий ертөнц ч, ард түмэн ч бүрэн нотлож чадах юм.

Автораторизм

Нийгэм Улс төр судлаачдын дүгнэж буйгаар Монгол улсад сүүлийн жилүүдэд хагас дарангуйллын тогтолцоо бий болох байдал руу орсон аж. Тоталитар дэглэм шиг нийгмийн амьдарлын бүх хүрээг хянадаггүй, нэгдмэл үзэл суртал тулгадаггүй, эдийн засаг хувийн амьдарлын хүрээнд тодорхой хэмжээний эрх чөлөө олгож, иргэний нийгмийн зарим шинж төрхийг агуулдгаараа тоталитар дэглэмээс ялгагдан үүгээрээ ардчилсан дэглэмтэй төстэй болдог.

Улс төрийн засаглалын гол шинж нь хүч хэрэглэх биш нэр хүнд байх ёстой гэж үздэг.”Улс төрөөс бусдыг зөвшөөрнө” гэсэн зарчмыг удирдлага болгодог.

Авторитар дэглэмийн үндсэн шинжүүд нь:
• Төр засаглалын эрх мэдэл улс төрийн лидер юмуу тодорхой нэг бүлгийн гарт бүрэн төвлөрсөн байна. Дарангуйлалд тулгуурласан байна.
• Төрийн гарт тулгамдсан, гол чухал нийгмийн бүх асуудлууд байна.
• Засаг төр хуулийн хүрээнд эрх мэдлээ хэрэгжүүлж болох боловч энэ хууль зөвхөн тэдний өөрсдийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл болно. Энэ утгаараа эрх мэдэл нь хязгааргүй ба ямар нэг хяналтгүй байна.
• Улс төрийн эрх хязгаарлагдмал боловч засаг төрд дуулгавартай цөөн тооны нам, үйлдвэрчний болон бусад байгууллага оршин тогтнохыг зөвшөөрдөг тохиолдол бий.
• Улс төрийн дээд давхарга буюу элитийг шударга сонгуулийн зарчмаар бус дээрээс сонгон шалгаруулах замаар бүрдүүлнэ. Сонгууль, парламент байх боловч тэр нь ихэнхдээ билэгдлийн чанартай байна.
• Улс төрөөс бусад ялангуяа эдийн засгийн салбарт бүрэн хяналт тавьдаггүйгээрээ тоталитаризмаас ялгаатай. Засаг төр эн тэргүүнд өөрсдийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, батлан хамгаалах болон гадаад бодлогодоо анхаарлаа хандуулдаг.


Сэтгэгдэл

Үгний утгыг зөв орчуулж гаргаж ир. [59.153.112.211] 2022-11-08 03:40:55

"Диктатура" гэдэг латин үгний монгол орчуулга зөв үү? Ер нь "dictate" гэдэг чинь ТУЛГАН командлах, ТУЛГАН шаардах, АЛБАДАН хийлгэх гэсэн утгатай үг. Арван жилийн сургуульд байхад "диктант" гэдэг шалгалт байсан, багш нэг зүйлийг чангаар уншаад хүүхдүүд түүнийг бичдэг, тэгээд шалгаад дүн тавина. "Диктовать" гэдэг латин гаралтай орос үгнээс гаралтай. Тэгэхлээр "дарангуйлал" гэсэн үгнээс арай өөр утгатай. Дарангуйлал гэдэг чинь илүү "domination", "despotism", "repression", "despotism" гэдэг ойлголтуудад ойрхон. Орчуулгаа цэгцэл!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.