“Эй Би Өү Интернэшнл” ХХК олон улсын шилдэг тавилгын брэндүүдийг албан ёсоор оруулж ирлээ
Олон улсын сая сая хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, олон улсын чанарын стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2022 оны Туркийн Топ 100 компанийн нэг Yatas группийн Enza Home, Yatas Bedding, Divanev гэр ахуйн тавилгын брэндүүдийг Эй Би Өү интернэшнл ХХК албан ёсны эрхтэйгээр Монгол улсад анх удаа оруулж ирлээ.
Дэлхийн 70 гаруй улсад салбартай TURQUALITY чанарын үнэлгээг хангасан Enzahome, Yatas Bedding, Divanev брэндүүд Монголд албан ёсны концепц дэлгүүрээ нээж байна. Тус дэлгүүрээс та өөрийн хайж буй бүх л тавилгын хэрэгцээг олж чадахаас гадна мэргэжлийн интерьер дизайнарууд тусгайлан танай гэрийн интерьерийг үнэ төлбөргүй гарган зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн 2500м2 бүхий талбайтай тус концепц дэлгүүрт тавилгын өргөн сонголтоос гадна үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бүрдүүлэх үүднээс тухлан сууж үйлчлүүлэх Enza Cafe ажиллаж байна.
Эдгээр цогц тавилгын брэндүүдийг нэг дороос Мишээл Экспогийн уулзварт байрлах Сохо мебелийн Б1 болон 1 давхараас үзэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр дарж орно уу.
Сэтгэгдэл
Tur [66.181.161.87] 2022-11-08 12:33:41
Icheechee
Зочин [103.57.93.156] 2022-11-08 12:16:21
энэ хог новшоор яах вэдээ. одоо бол тээр овор багатай яг хэрэгцээний тавилга л хэрэгтэй. Хог новш оруулж ирж хэд нугалж борлуулах санаархалтай хэдэн ганзагачид таарчдээ.
Монгол [46.114.151.150] 2022-11-08 05:00:03
Турк улсын тавилга үнэхээр хог шүү. Яг л Хужаагийн бараа гэсэн үг, германд Роко гэж тавилгын дэлгүүр байнаа. Тэдний тавилга бол үнэхээр ХОГ . Туркээс оруулж ирдэг гэсэн.
иргэн [66.181.191.52] 2022-11-08 04:43:36
Гадны бренд шүтсэн үхэр монголчууд . Өөрсдөө юу ч хийж чаддагүйгээсээ ичдэг болсон цагт монгол улсад үйлдвэрлэл хөгжинө
Зочин [202.9.46.216] 2022-11-08 04:05:21
Азийн баян бүрд монгол гадаадын эд зүйлсийг худалдан аваад байж дээ. кккккк
Зочин [202.9.40.86] 2022-11-08 03:22:59
Наад хэдэн яйжгар модоо юун үнэтэй тавьдагийм дээ ядаж байхад
зочин [103.57.94.157] 2022-11-08 03:11:29
10 сарын цалинг цуглуулаад ч авч чадахааргүй үнэтэй.