Б.Баярбаатар: Дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөлөх эсэх нь Ерөнхий сайдын БҮРЭН ЭРХ
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ олон улсын хуралд оролцох үеэрээ "Төрийн албаны анхан болон дунд шатны албан хаагчид Орост боловсрол эзэмшсэн хүмүүс байсан нь Засгийн газарт тулгарсан гол асуудал" гэсэн байр суурь илэрхийлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор дэд сайд Б.Болор-Эрдэнэд хариуцлага тооцох эсэхийг нь МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж болзошгүй гэх албан бус мэдээлэл байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар дэд сайдын томилгоотой асуудлыг хэлэлцээгүй аж. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатараас тодруулахад "Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэтэй холбоотой асуудлын МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн хурал дээр хэлэлцээгүй. Ер нь дэд сайдыг томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрхэнд бий. Намын удирдах зөвлөлийн бүрэн эрхэнд хамааралгүй.Тиймээс яригддаг хурал дээрээ л яригдах байх" гэсэн юм.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.156] 2022-11-08 12:13:42
хууль зөрчсөн, ёс суртахуун алдсаныг нэг хүн дүгнэж үзэмжээрээ шийдэх хэрэг үү мал гахай царайлсан новшоо