УИХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАН ЭНЭ САРЫН 24-НД БОЛНО
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой өвлийн тэргүүн сарын шинийн 1 арваннэгдүгээр сарын сарын 24-нд тохиож буй. Тодруулбал, Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас энэ жил УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг арваннэгдүгээр сарын 24-нд хийхээр болсон байна.
Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Монгол бахархлын өдөрт зориулсан арга хэмжээнүүдийг арваннэгдүгээр сарын 21-ээс эхлүүлээд үе шаттай зохион байгуулна. Энэ жил Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-нд таарч байгаа. Энэ өдөр Улсын их хурал хүндэтгэлийн чуулган хийхээр болсон” хэмээсэн ажээ
Сэтгэгдэл