Монголын төр ахмадуудыг доромжилж байна гэв
2017 онд тэтгэврийн насыг нэмж, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гap дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн гэж ахмадууд үзэж буй билээ. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоохыг шаардсан жагсаалыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төв талбайд зохион байгуулав.
Жагсаалд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адьяасүрэн нар болон ахмадууд оролцсон ба хүрэлцэн ирсэн ахмадуудыг халуун аарц, чацарганаар дайлж байлаа.
Жагсаалын үеэр ахмадууд: " Манай ахмадууд асар их тэвчээртэй, асар их хүлээцтэй хүмүүс. Өнөөдөр энэ тэвчээр алдагдаж байна. Монголын төр биднийг доромжилж байна. Энэ тэтгэвэр тэтгэмж хариуцсан сайд нь иргэдээ улныхан гэж нэрлэдэг, дэд сайд нь хөгшчүүд хурдан үхэж далд ор гэж хэлдэг болж. Ийм төртэй улс яаж хөгжих юм бэ? Бидний тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна. Иймээс 7 жилийг 5 жил болгоё гэдэг хуулийг батлахгүй бол хурц хэлбэрийн тэмцэл рүү шилжихэд бэлэн байна...
Өнөөдөр энд Монголын Ахмадын Холбооны дарга Ц.Сүхбаатар байж байх ёстой. Гэтэл яагаад ирсэнгүй вэ? Ц.Сүхбаатар ахмадын баяр болгоноор хэлэхдээ: "Ахмадуудынхаа тэтгэврийн зөрүүг арилгана." гэж хэлдэг. Даан ч юу ч хийдэггүй.Би инженер байсан хүн, 860 төгрөгөөр социализмын үед тэтгэвэрт гарсан. Одоо 570 мянган төгрөг авдаг.Өөрөөр хэлбэл инженер байсан хүн монтёр байсан хүнтэйгээ адилхан цалин авдаг тогтолцоонд байна...
Би малчин хүн. Үнийн өсөлт дээд цэгтээ хүрлээ. Эрх баригчид үнийн өсөлтийг зогсоогоочээ. Ард түмний амьдрал доройтлоо. Тэтгэвэр тэтгэмж өсөхөөр инфляци өсдөг гэдэг худлаа шүү. Энэ тэтгэвэр тэтгэмжээс түрүүлээд инфляци өсчихөөд байна аа. Үүнийг анхаараач ээ...
Бараа бүтээгдэхүүн, хүнсний үнэ маш өндөр байна. Тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна. " гэх мэтээр байр сууриа илэрхийлж байв.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.55] 2022-11-09 02:43:52
44 жил боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгээд энэ жил 500.000 боллоо.үйлчлэгч байсан хүн маань 606000 гэнэ.Хүнтэй барьцаж атаархсангүй... Төр засаг НДГ яаж ажиллаад бн? .Бидний тэвчээр барагдлаа шүү! Бидний сонголт эргэлзээ төрүүлж бна!
иргэн [192.82.91.85] 2022-11-09 01:37:04
Зүгээр л Огцоруул өөр ярих үг даан ч дээ Өөрсдөө цөмлөж идчихээд ард түмэнээ бүсээ чангал гээд л Хуцнаа луйварчид шимэгч шорхойнууд --- Харицалга тооцож --Огцоруул !!!!!!!!
зочин [139.5.217.76] 2022-11-09 01:11:02
8 жил хүлээлээ