Муйхар Улс төр, мунаг бяр чадлаар хол явахгүй ээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тэргүүтэй засаг эрхшээгчид сүүлийн үед ах нараа дийлэхгүй болохоор цухалдсандаа гудамжинд үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучууд, иргэдийг барьж хориод хорсол тайлж, уураа дардаг болов уу. Уг нь үг хэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх Үндсэн хуулиар бүх ард түмэнд олгогдсон. Манай Улс нийгмийн алдаж болохгүй асар том үнэт зүйл юм сан. Залуу засаглагч нарт зангараг дутагдаж байна уу даа. Ардчилсан нам эрх мэдэлтэй, олонх үедээ ямар ч шүүмжлэлд цөлх ухаан гаргаж, уужуу тайван ханддаг байсныг эрх биш Улс төрийн туршлагатай МАН-ынхан мэддэг. Шүүмжлэлд дургүй хэт эмзэг байдал нь эцэстээ хэмжиж, тогтоож болохгүй аюултай гэнэтийн үр дагавартай ч байж мэдэх юм.

Учир нь аливаа дарангуйлал эцэстээ хэзээ ч энх тайван сайн сайхан байдалд хүргэх боломжгүй байдаг. Нэг талдаа нийт ард түмний эрх ашгийг намаасаа давж хэлэлцэж, цэгцэлж, шийдвэрлэж чадахгүй байгаа нам төвтэй засаглалын хуучин хэлбэр лүү аандаа гулсаад орчихлоо. Ийм үед ажил цалин хоолноосоо салахгүй цаашлаад лавхан атгаад барьцаа лавшруулах санаархалтай долдой, доргио, хөнгөмсөг хөөрүү зөвлөхүүдийн үгэнд бус дугаар хорооны өнөө маргаашаа боддог санаа нь зовж зүтгэж хөдөлмөрлөж шар нар бор хоногийг түгжрэл түгдрээнд барж байгаа ядуу борогшуу ард түмнийхээ үгийг сонсох цаг болжээ эрх баригч залуу сайд нараа.

Гүтгэлэг шүүмжлэл хоёрыг ялгаж салгадаг хэн нэгнийг хилсээр хууль бусаар харгисаар ялладаг бурангуй тогтолцоог сэргээж боломгүй.

Улс төр, амар амгалан хоёр зэрэг хэзээ ч оршдоггүйг мэддэг учраас хатуу үгэнд эмзэглэж, дундуур хаясан яс бүрийг сэдэв болгож ярьж байгаагүй ардчилсан намын ч, МАН-ын ч ах нарынхаа үг хэл үзэл бодлоос сургамж авч шүүж тунгаах цаг болжээ. Том Улс төрд жижиг гэлтгүй чих халууцуулсан, чээж доргиосон том шүүмж их. Жижиг шүүмжүүдийг өнгөрөөж чадахгүй хэврэг эмзэг Улс төрчид олон болж болохгүй ээ. Гэртээ ээж аавдаа, намдаа ах нартаа эрхэлдэг шигээ шүүмжлэл хэлсэн болгоныг барьж хориод байвал энэ Улсад шоронгийн төсвөө дийлэхгүй хорих лагерь болох юм уу?


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.96] 2022-11-09 23:26:42

ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ БИДЭНД ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ САЙН Ч ЕРӨНХИЙЛӨГЧ

Зочин [202.126.88.96] 2022-11-09 23:24:32

АН ард түмнээ гуйлагчин хүн сүрэг УЛНЫ гэх мэт маш их доромжилдог байсан шүү битгий худлаа өөрсдийгөө магтаарай, Та нарын зах замбараагүй болгосон нийгэм эцэстэйн ийм болсоныг чинь МАН хан харин ч засах гэж зүдэрч байна. Ард түмэн АН -ын гайг ч мартахгүй гавьяаг ч мартаагүй

АНус [202.21.109.12] 2022-11-09 14:00:23

Дэлхийн нийтийг хамарсан цар тахал, дайн дажины улмаас дэлхийн бүх улс орон туйлын хүнд байгаа нь хамаагүй ганцхан Монголд л хүндэрсэн мэт дайраад харлуулаад бай тэгвэл Эрдэнэтээ буцааж авч АН-ын ялалт ирнэ гэж зүтгээд бай, гуйлгачин хүн сүрэг гэж ард түмнийг манай АН хэлдэг нь оносон үг шдээ

Зочин [192.82.74.138] 2022-11-09 06:48:38

Коментерны хэлмэгдүүлэгчийн толгойлогч нь Оросын Буриад байсан бөгөөд тэр их хэлмэгдүүлэлт хийсэн шүү дээ.

Зочин [124.158.109.140] 2022-11-09 01:59:46

Гайгүй эхлэх нь гэсэн чинь гайхалтай хадуурчихлаа.

зочин [122.201.19.99] 2022-11-09 01:54:54

Чадваргүй лаларын ерөнхий саад улс орныг сүүтгэж дуусав

Зочин [202.9.40.172] 2022-11-09 01:06:56

Sursan oligtoi surguuli.bolovsrolgui.heden kurs n on sariin zuruutei tiim humuus turd garchihaad uls oron.hun ardaa setgel dunduur amidruulj bga n unen.Hiisen tomilgoo n dandaa aldaatai.poto zuragchin olon yam samraad.amni salua n arilaagui ohiniig deer avaachaad uo bolob.Huuk ch gesen shudarga bn gesen.Uls orni hamgiin chuhal salbart eersdiin naiz.nutag nuga l tavigdaad.ajil hiih chadvargui uomnuud.

Зочин [122.201.31.95] 2022-11-09 05:59:48

ХҮРЭСҮХИЙН БОДЛОГО ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ, ДҮНХҮҮ МАЛ ЮМ ЧИНЬ. САГСУУ ОЙВОРГОН, АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭ ТУССАН, АЛБАНТУШААЛ АХИЖ Л БАЙВАЛ ЭНЭР ХҮҮХДЭЭ Ч АЛЖ ЦУСАН ГАРГАЛЖ МЭДЭХ, ХАЖУУДАХАА Ч ХЭМЭЛЖ ГҮЖИРДЭЖ ХУДАЛ ХЭЛЖ МЭДЭХ ТЭНЭГ БӨГӨӨД МЭДЛЭГГҮЙ БОЛОСРОЛГҮЙ МАНТУУ. ЯМА ӨӨДТЭЙ АМЬТАН 5 ЖИЛИЙН ӨМНӨ ҮХСЭН ХҮНТЭЙ УУЛЗААД ИРЛЭЭ ГЭЖ СОЛИОРЧ БАЙХ БИЛЭЭДЭЭ. ҮНЭНХҮҮ ИЙМ ДҮНХҮҮГ ТӨРИЙН ТОЛГОЙД ЗАЛСАН МОНГОЛЫН ГУТАМШИГ

Зочин [103.57.94.188] 2022-11-09 00:24:57

Энэ бүхэн Хүрэлсүхийн бодлого шүү дээ. Оюук үгнээс нь гарч чадахгүй арчаагүй

зочин [59.153.86.85] 2022-11-09 00:23:25

өвөө ,эмээгийн хайранд өссөн ч салсанцгаасан эцэг эхтэй хүүхэд сэтгэл зүрх нь шархалсан байгаа даа . эцэг гэж юм нь олон эхнэрээс салж олон хүүхэд өнчрүүлсэн олиггүй хүн байж

Зочин [66.181.161.44] 2022-11-08 23:58:04

удахгүй хөрсөн дээрээ буунадаа их өндөрт хөөрсөн хүн буухдаа чанга буудаг үг байдаг

Зочин [66.181.189.9] 2022-11-08 23:52:49

Оюуэрдэнэ Сумъяабазар Амарбаясгалан Нямбаатар нарын энтертаймент засаглал гэх фракц Хүрэлсүхийг өдөр ирэх тусам улс төрийн тавцнаас шахаж чадаж байна. Мэргэжлийн 4 хорчин

иргэн [64.119.18.141] 2022-11-08 23:41:30

Залуу хүн байж юун ч арччаагүй юм бэ. Нeлсон Мандeлла өс хонзон санах нь арчаагүй хүний хийдэг ажил гэсэн бсан. Улс орны эдийн засагаа сайжруулах ажилаа хий.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.