И.Мөнхжаргал: Улсын Дээд Шүүх өмгөөлөгч авч байгаа нь ШҮҮХ засаглал “ЭРХ ЗҮЙН” мэдлэггүй болохоо харуулж байгаа хэрэг

Aдмин / Улстөр

Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын Дээд Шүүхэд холбогдох захиргааны хэргийг Захиргааны давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх байсан ч Улсын Дээд шүүх өмгөөлөгч авах үндэслэлээр хойшлууллаа. Тус шийдвэр гарсантай холбогдуулан АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр, Улсын Дээд Шүүх бол хууль тайлбарладаг, хуулийн эцсийн цэгийг тавьдаг байгууллага. Тус байгууллагад Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой асуудлаар гэрчилгээний ард гурван өгүүлбэр бичих, анхан шатны шүүхэд Ардчилсан намын талд шийдвэрлэх шийдвэр гарсан.

Гэтэл үүнийг Тамгын газар нь биелүүлэхгүй гэж давж заалдаад, түүндээ бүр өмгөөлөгч авна гэнэ. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч авч байгаа нь тухайн хүмүүсийг ажлын байран дээрээ тэнцдэг үү, үгүй юу гэх эргэлзээг төрүүлж байна.

Улсын Дээд Шүүхэд хууль зүйн ухааны хамгийн шилдэг хүмүүс ажилладаг байх үүрэгтэй. Гэтэл тухайн хүмүүс захиргааны маргаан дээр өмгөөлөгч авна гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулж байгаа нь ЭМГЭНЭЛ.

Монгол Улсад шүүх тогтолцоо, хуулийн байгууллага ялзралд хүрснийг харуулж байна. Үнэхээр ажлаа хийж чадахгүй бол тамгын газар, Улсын Дээд Шүүхийн ажилчид ажлаа өгөөд зайлцгаах хэрэгтэй. Энгийн иргэнтэй дээд шүүх маргалдахдаа өмгөөлөгч авдаг тогтолцоотой нийгэмд амьдармааргүй байна. Тамгын газар хувиасаа мөнгө гаргаад өмгөөлөгч авахгүй. Төсвийн мөнгийг өмгөөллийн мөнгөнд зарцуулж байгаа байх гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.144] 2022-11-10 03:34:45

Ээ хөөрхий минь дээ. Хор нь гүйгээгүй л байхгүй юу. Ичмээр ичмээр

Зочин [139.5.217.76] 2022-11-09 08:57:33

Онигоо Юм даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.