Давж заалдах шатны таван шүүгчийг томилжээ

Aдмин / Улстөр

Ерөнхийлөгч зарлиг гарган нэр бүхий таван хуульчийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томиллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны долдугаар сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нийт найман сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн таван нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр хүргүүлээд байсан юм. Улмаар тус таван хуульчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томилжээ.

Сэтгэгдэл

Энх Үжин [66.181.161.48] 2022-11-09 11:14:29

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.