Архангай аймгийн Засаг даргаар В.Мөнхбатын нэрийг дэвшүүлжээ
Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өчигдөр /2022.11.08/ хуралджээ. Хуралдаанаар Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбатыг АН-ын 20 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжин Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Тэрбээр одоогоор Засаг даргыг түр орлон гүйцэтгэж байгаа юм. Эргэн сануулахад, Архангай аймгийн ИТХ-ын VIII хурал 2022 оны есдүгээр сарын 29-ны өдөр болж, хурлаар аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцох, огцруулах тухай хэлэлцэн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар түүнийг огцруулж байсан билээ.
Ванчингийн Мөнхбат
-1978 онд төрсөн. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
-1986-1996 онд Ерөнхий боловсролын сургууль
-1996-2000 онд Идэр дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
-2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагын менежерээр төгссөн.
Ажлын туршлага:
-2008-2012 онд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга
-2012-2020 онд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга
-2020 оноос одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.4] 2022-11-10 11:17:28
Лам олдхгүй бол буцахдаа зална гэгч болж бна.Боловсрол гэж 0,Манай ардчилсан нам нэг иймэрхүүл юмнууд байдаг юм.Архангайд ардчилсан нам олонхи 2 даргаа авч хаялаа. Энэ нөхрийг хэзээ туух болдоо.
зочин [122.201.19.99] 2022-11-10 03:26:24
Боловсрол муу гаруу арай дөнгүүр юм олдохгүйл байна,Улс төрчдын цүнх баригч нар мөнгөтэй хувийн сургуул ар өвөрийн хаалгаар төгөссөн гарууд байх юмааа
Зочин [103.229.122.127] 2022-11-09 17:57:09
Гэхдээ тэр бөхөнцөрөөс дээр л дээ,
зочин [192.82.72.166] 2022-11-09 16:05:38
Боловсролтой гэхэд ч хэцүү, ажлын туршлага нь дан лантуу хүн үү? Ер нь мэргэжилтэй хүн үү? Архангай их дампуурчихсан юмуу даа?
Зочин [202.55.188.91] 2022-11-09 15:01:28
Бүгдээрээ Архангай явж засаг дарга болцгооё
Зочин [192.82.70.209] 2022-11-09 10:14:45
Сулхан дульхан л амьтандаа