С.Наранцогт: Валютын нөөц 2.8 тэрбум доллар болж нэмэгдсэн

Aдмин / Эдийн засаг

Засгийн газрын хуралдаанаар валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт "Долоо хоног бүр төрийн өмчит компаниудтай уулзаж байна. Аравдугаар сарын мэдээгээр Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум доллар болж нэмэгдсэн байна. Валютын зах, арилжааны банк, Монголбанкны хоорондох ханшийн зөрүү үүссэн байсан. Харин өнөөдөр энэ зөрүү 20-30 төгрөгт хүрчээ.

Монгол Улсын валютын нөөц нэмэгдэж байна. Төрийн өмчит компаниуд дээр тодорхой ажил зохион байгуулагдаж байна. Үүний үр дүнд сүүлийн сард өмнөх саруудад дунджаар оруулдаг байсан валютын урсгал нэлээд нэмэгдсэн. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК өмнөх саруудад дунджаар 65 сая ам.доллар оруулдаг байсан бол сүүлийн сард 70.5 сая доллар оруулсан байна.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн тухайд өмнөх саруудад дунджаар 81 сая ам.доллар оруулж байсан бол сүүлийн сар 104 сая ам.доллар оруулжээ. Энэ мэтээр үр дүн гарч байна. Төлөвлөгөөний үүрэг даалгаварыг биелүүлэхэд компани тус бүр дээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар болон яамдуудаас ажил үүрэг хэрэгжүүлэх 14 заалт бүхий Засгийн газрын тэмдэглэл гаргалаа. Одоогийн байдлаар уг тогтоолын хэрэгжилт сайн байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.76] 2022-11-09 08:54:53

Дампуурцаан

Зочин [122.201.31.95] 2022-11-09 08:22:44

хүрэлбаатарын тавиул хошногоны алчуур


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.