Сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагджээ

Aдмин / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн /11.09/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сугалаагаар цэцэрлэгт ордог тогтолцоо байх ёсгүй, хална. Монгол Улс, яагаад цэцэрлэг сургуульгүй болсон юм бэ. Шалтгааныг нь судалж үзэхэд, төрийн өмчийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагджээ.

Хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт төрийн өмчийн сургууль, цэцэрлэгээс 12 сургуулийн 2.1 га газар, 8 их дээд сургуулийн 1.8 га газар хувь хүний нэр дээр буюу захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Зарим нийтийн хэрэгцээний газруудад орон сууц барьж СӨХ-ийн нэр дээр шилжүүлсэн байна.

Хөдөө орон нутгийн төрийн өмчит газар ч гэсэн гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгдсэн тохиолдол байгаа. Нийт сургуулийн 70-80 хувьд нь биеийн тамирын талбай бусдын нэр дээр шилжиж, заал барих газаргүй болсон байна. Иймд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас иргэний болон хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох, зөвшөөрөлгүй газарт баригдсан гарааш, үл хөдлөх хөрөнгийг дахин чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Бүх төсвийн захирагч нар, газрынхаа үнэлгээг дахин хийлгэж, баланст авах ёстой байсан" гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.