Д.Амарбаясгалан: Төрийн ордны ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг ирэх оноос зогсооно
"Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" төрийн өмчит, аж ахуйн тооцоот газрын үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоох шийдвэр гарчээ. Энэ байгууллагад Төрийн ордон дотор үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газрууд, кофе шоп, талбайн баруун талын "Элит" ресторан, Засгийн газрын хэвлэх үйлдвэр хамаарагддаг.
Нийт 50 ажилтантай. Өөрөөр хэлбэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эдгээр үйл ажиллагаа зогсоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг ЗГХЭГ өөрөөсөө эхлүүлж байгаа юм гэв.
2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд Засгийн газраас иргэд, мэргэжлийн ТББ, төрийн байгууллагын оролцоотой ажлын хэсэг байгуулж, туршлагатай, мэргэжлийн түвшний ААН-үүдийг сонгон шалгаруулж, түрээсийн үйлчилгээгээр үйл ажиллагааг явуулна.
Сэтгэгдэл
Зочин [203.17.23.197] 2022-11-11 06:57:47
Одоо турж үхлээ хэдэн подгор гишүүд минь хөөрхий
Зочин [192.82.64.158] 2022-11-11 04:38:38
Бурхан өршөө ямар их юм хэмнэж бгаанбэдээ. Энэ хэдэн юм чинь нэг иймэрхүү тогоо шанаганы хэрүүл хийссэр л 4 жилийг барах юмдаа. Одоо зайлуулцаагааяа эд нарыг ард түмэн минв. Бүр арай арай дэндлээ шүү.
Зочин [202.21.109.101] 2022-11-11 04:31:53
Зогсоогоогүй юм уу хэмнэлтийн хууль нь ард иргэд бидэнд л шууд нөлөөлөх юм
avilgalaa bolildoo hamgiin gol n [59.153.112.137] 2022-11-11 03:29:39
hool und yah be ih idvel gedes n hagarch uhne.... hamgiin gol n avilgal, mashin utas binziniihee mongiig hemheniig bodooch dee
Зочин [103.229.122.127] 2022-11-09 17:53:04
Зөв шийдвэр байна, наад хоол ундны урсгал зардал чинь маш их булхайтай, хувиын хэвшилд түрээсээр ажиллуулахад ямар их зардал хэмнэж болохыг харах бно.
Зочин [66.181.161.58] 2022-11-09 10:09:43
Tansgalah n de
Зочин [66.181.181.91] 2022-11-09 10:09:36
Хоол ундаа улсаар төлүүлдэг юм уу болиочээ мөнгөө төлөөл иднэ өиз дээ