АН-ЫН БҮЛЭГ: АЛДАГДАЛТАЙ ТӨСӨВ БАТАЛЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Aдмин / Улстөр

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж, алдагдалтай төсөв баталж байгааг эсэргүүцэж байгаа илэрхийлллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "АН ирэх оны төсвийн төслийг анхнаас нь эсэргүүцэж ирсэн. Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж дампуурах эрсдэлтэй боллоо. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Эрх баригчдын төсөв санхүүгийн хүрээнд баримталж байгаа бодлого буруу байна. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс амлалтаа ажил хэрэг болгож, биелүүлэхийг шаардаж байгаа юм. 2023 он гарангуут төсвийн тодотголын асуудал яригдах нь.

Бид Улсаараа дампуурах нөхцөл байдал ойрхон болоод байна.

Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд батлаад явж байна. АН-ын бүлгийн зүгээс удаа дараа акцууд гаргаж, сануулсаар ирсэн. Ирэх жил 1.5 тэрбум ам.долларын бонд болон барилга бүтээн байгуулалтад их хэмжээний төсөв батлах гэж байна. Улс дампуурах эрсдэлтэй байхад хэт өөдрөг төсөөлөлтэй төсвийг батлах нь утгагүй. Эрх баригчид асуудлыг зөөллөж байгаа болохоос бодит байдал дээр бодлогын алдаа нь хэтэрчихсэн. Валютын нөөцийг нэмэх дээр албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлээд ямар ч нөлөөгүй" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Төгрөгийн ханш суларч, барааны үнэ өсч, бизнесүүд хумигдаж эхэлнэ. Дээрээс нь орлогоо хэт өөдрөг хөөстэй төсөвлөсөн байгааг бид шүүмжилж байгаа. Өчигдрөөс хил дахин хаагдаж, нүүрсний экспортод асуудал тулгарч эхэллээ. Хэмнэлт хийнэ гэх хэрнээ урсгал зардал 480 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Томилолт үйлчилгээний зардал гэхэд 132 тэрбумаар нэмэгдэж байна. Мөн 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай. Төсвийн нийт урсгал зардал 15 их наяд төгрөг гэдэг түүхэнд байгаагүй тоо. Бид Үндэсний статистикийн хорооноос гаргасан ядуурлын график дээр тулгуурлаж ярьж байна.

Тэгэхээр АН-ын зүгээс Монгол Улсад бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд цаашид анхаарч ажиллана. Хөрөнгө оруулалт татаж байж, бизнесийг дэмжихгүй бол олон компани үүд хаалгаа барьж байна. Хүмүүсийн хөргөгч дэх хүнс өдөр ирэх бүрд багасч байна. Цалин нэмдэггүй юм аа гэхэд авч байгаа цалингийн үнэлэмжийг хэвээр байлгахыг иргэд хүсч байгаа. Гэвч бодит байдал дээр төгрөгийн ханш улам суларч байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.110] 2022-11-14 03:13:54

АН 32 жил тор барилцаж бгаа Улсын тосвийг омно нь дан алдагдалтай батлалцаад сууж байсан бишуу сая гэнэт сэрж байгаамуу яасан хожуу сэрж байнаа

Реклам [103.212.118.93] 2022-11-12 10:08:35

Улсын төсөв бол улс төрийн реклам болчихоод байна. Тэрнээс биш төсвийн хууль өөрөө бол зүгээр л цаас.

Зочин [103.10.21.250] 2022-11-12 02:53:59

Байнга л алдагдалтай төсөв баталсаар ирсэншдээ ниргэсэн хойно нь хашгирах юмдаа

Зочин [202.126.89.23] 2022-11-11 23:33:01

Нэн яаралтай Оюунэрдэнийг огцруулах ажлыг эхлүүлье.Энэ хулгайчууд арай даварч байна..Сангийн сайд Жавхланг эрүүгийн хариуцлагад татахыг шаардъя.Хүрэлсүхийг бүх нийтийн санал асуулга явуулж огцруулах асуудлыг эхлүүлье.

Сонгуульд зориулсан рекламын жилийн төсөв [192.82.78.92] 2022-11-11 11:07:26

Сонгуулийн өмнөх 2023 оны жилийн төсөв. Иймд УИХ нь олон нийтийг "мангартуулан хөөргөх" зорилготой төсвийг батлана ш дээ. Тэрнээс биш бодит төсөв гаргачихвал энэ Засаг өөриййгөө рекламдах боломжоо алдачихна. 2024 онд төсвийг бол хэн ч ярихгүй, бүгд сонгууль гээд явчихна.

Иргэн [66.181.186.181] 2022-11-11 07:56:09

Ийм заваан лдагдалтай төсөв байж болохгүй!!!!!!!! Битий зөвшөөрөө болохгүй !!!!!!!!!шууд буцаа !!!!!!!! Ард түмэн ядарч байсан ч МАН - ийнханд ашиглуулж дууссан шүү Одоо болно Огцорцогоо!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.