С.Одонтуяа: МАН төсвийг алдагдалтай баталсанаар юмны үнэ улам л өснө...

Aдмин / Улстөр

УИХ дахь АН-ын бүлэг 2023 оны улсын төсвийг алдагдалтай баталж байгааг эсэргүүцэн, мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Төсвийг алдагдалтай баталснаар бизнесийнхэнд мөнгө очихгүй, иргэдэд мөнгө очихгүй нь. Төр улам данхайх нь. Төсвийн алдагдал гэдэг чинь өр зээлээр л санхүүждэг. Тэгэхээр улсын өр улам нэмэгдэх нь. Иймээс 2023 оны улсын төсвийг дэмжих боломжгүй. Мэдээж МАН УИХ-д хэт олонхи байгаа учраас хуулиа батлаад явах нь гарцаагүй. Эрх баригчид бүх зүйл сайн сайхан болж байна гэсэн мэдээллийг өгсөөр ирсэн. Гэвч иргэдийн хөргөгч хоосорч байна, ажилгүйдэл ихэссэн, хоёр хүн тутмын нэг нь ядуу болчихлоо.

2023 онд Монгол улс дампуурах бодит эрсдэл бий боллоо. Эрх баригчдаа, та нарын эдийн засгийн бодлого цааш явах боломжгүй болчихлоо. МАН-ын ам, ажил зөрүүтэй байна." хэмээсэн бол

сонин mn

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: " Улсын төсвийг алдагдалтай батлах юм бол ямар аюул бидний өмнө байна вэ? гэвэл нэгдүгээрт, бид гадаад өрөө төлөх боломжгүй болно. Хоёрдугаарт, төгрөгийн ханш суларч, юмны үнэ өснө. Хамгийн аюултай нь эдгээрээс үүдээд бизнесүүд хумигдаж эхэлнэ.

Ингэснээр татварын орлого багасна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 480 тэрбумаар, томилолт, үйлчилгээний зардал 132 тэрбумаар нэмэгдэж байгаа. Нөгөө хэмнэлт хаана байна вэ? 2.7 их наядын хөрөнгө оруулалт гэдэг бол түүхэнд байгаагүй их зардал. Эдийн засаг муудахад Монголчуудын бүгдийнх нь амьдралд нөлөөлнө. МАН-ын эдийн засаг, АН-ын эдийн засаг гэж байхгүй " гэв.


Сэтгэгдэл

ард [202.9.46.162] 2022-11-13 03:07:36

үнэниигл хэлж дэээ хэн хэлхэн яахав даанчэнэ нам дагаж амь зогоогч өлөн шимэгч хорхоонууд бүх салбарт хурган шимэгчид болчихсон болхооор дөсөвиин нэмээл байнадааа бүх баялгааа энэ нам дагасан гоё ярьсан өлөнгүүдэд алдаад дууслааа богд уул туул гол тэрэлжэээ хар бүтүүү торон хашааа. хавус ууд ямар дуудлагаар зарсан газарууд вэээ лалруудааа

Зочин [202.21.109.12] 2022-11-12 07:52:55

Эмэгчин бах

Зочин [202.55.188.120] 2022-11-12 03:07:38

Өмхий гичий минь чи хамт баталж байгаа биздээ.

irgen [103.229.120.32] 2022-11-12 02:41:26

Odontuya tusub oilgoh uu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.