Ц.Чинбаяр: Вакцины нэмэлт тунг хийлгэсэн хүмүүс хүнд, нэн хүндээр өвчлөхөөс сэргийлж байна
Вакцины нэмэлт болон сэргээх тунг хийлгэсэн хүмүүс хүнд, нэн хүндээр өвчлөхөөс сэргийлж чадаж байна. Өвчлөлийн тоог нэмэхгүй байх, хүндрэлээс сэргийлэхийн тулд хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатайг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэв.
Тэрбээр, “Ковид-19”-ийн шинэ хувилбарын цөөн тохиолдолд дотоодод батлагдаад байна. Омикроны дэд хэв шинжүүдийн хувьд эмнэлзүйн хэлбэр, хүндрэл, шинж тэмдэг, нас баралтад илэрхий өөрчлөлт ажиглагдаагүйг ДЭМБ-аас мэдээлсэн.
Шинээр илэрсэн дэд хэв шинжүүдээр үүсгэгдсэн өвчлөлийн үед ядарч сульдах, хоолой өвдөх, сөөнгөтөх, нус гоожих, ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Энэ нь өмнөх хувилбаруудтай ижил байгаа юм. Иймд өмнөх оношилгооны арга, эмнэлзүйд хэрэглэж байсан эмчилгээг хэвээр үргэлжлүүлэхийг ДЭМБ зөвлөсөн.
Омикроны өмнөх дэд хэв шинжүүдээр өвдсөн хүн ч дахин өвдөх эрсдэлтэй. Хэдийгээр эмнэлзүйд өөрчлөлт ороогүй ч суурь өвчтэй хүмүүс хүндээр өвдөх магадлалтай.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 325 хүн ковидын улмаас хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчим эмчилгээний тасагт зургаан хүн маш хүнд, 45 нь хүнд гэсэн оноштой эмчлүүлж байна. “Ковид-19”-өөр өвдөхгүйн тулд иргэд дархлаажуулалтын тунд хамрагдаад 3-6 сар өнгөрсөн бол дараагийн нэмэлт дархлаа сэргээх тунг хийлгэвэл хүндрэлээс сэргийлнэ” гэв.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.112] 2022-11-13 04:12:20
odon temdegnii araas huutsulddug teneg abgai
Зочин [202.126.89.67] 2022-11-12 08:11:43
Нэр төр хаөмөн Хогийн хүүхэн