Томуугийн дархлаажуулалтын явц 43 хувьтай байна

Aдмин / Эрүүл мэнд

Өнгөрсөн аравдугаар сараас Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу томуугийн дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдэлээхдээ, "Монгол Улс энэ жил 545 мянган хүн тун томуугийн эсрэг гурав болон дөрвөн цэнт вакциныг хүлээн авсан. Үүнээс 53 хувийг нь Улаанбаатарт, 47 хувийг нь орон нутагт хуваарилсан. Улсын хэмжээнд дархлаажуулалтын явц 43 хувьтай байна.

Томуугийн эсрэг вакцин хийх зорилтот бүлгийн хүн амыг тодорхойлохдоо томуугаар өвдөх болон хүндрэх эрсдэлтэй хүмүүсийг сонгодог. Бага насны буюу тав хүртэлх насны хүүхдүүд хамгийн өртөмтгий, хүндрэх эрсдэлтэй байдаг тул томуугийн вакцинжуулалтын хамгийн чухал хэсэг болдог.

Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан болон бусад ажил мэргэжлийн шаардлагаар зарим байгууллагын ажилтнууд томуугийн вакцин хийлгэдэг" гэв.

Нийт 545 мянган хүн тун вакцины 39 хувь буюу 215 мянган тун вакцинаар бага насныхан, 40.2 хувь буюу 220 мянган тунг 65 ба түүнээс дээш насны иргэд болон архаг суурь өвчтэй хүмүүс, 20 хувь буюу 110 мянган хүн тун вакцинаар жирэмсэн эмэгтэйчүүд болон ажил мэргэжлийн шаардлагаар хамрагдах ёстой хүмүүсийг дархлаажуулах юм. Томуугийн эсрэг вакциныг сум, өрхийн болон аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төв, бага насны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг дээр нь хийж байна. Тиймээс томуугийн вакцинжуулалтад иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.