МАН дангаараа засаглаж буй 2016-2022 онд Монгол Улс нийлбэр дүнгээр 18.5 тэрбум ам.долларын нүүрс экспортложээ

Aдмин / Улстөр

18.5 тэрбум ам.доллар. 2022 оны эхний 9 сард гэхэд 4.5 тэрбум ам.долларын нүүрс гаргасан ба ирэх жил нүүрсний экспортоос 5 тэрбум шахам ам.доллар олно гэж тооцсон байна. Ковидын үед хил гаалийн асуудлаа эвтэйхэн шийдсэн бол үүнээс ч илүү их орлого олох байлаа. Гадаад зах зээлийн тааламжтай байдлаас улбаатай энэ их мөнгө эрх баригчдын дунд зөрчил үүсгэж, Эрдэнэс Тавантолгой ХК-д онц байдал зарлаж орхив. Гэвч энэ бүхэн ард иргэдэд яаж наалдаж байна вэ?

Улсын төсөв данхайгаад байдаг, төрийн өмчит компаниуд томроод байдаг, дарга нар тансаглаад байдаг, харин хувийн хэвшил улам давжаарсаар, иргэд улам бүр туйлдсаар... Байгалийн баялгийн экспортоос олсон орлогоо ухаалгаар зарцуулж, ирээдүйд олон улсад өрсөлдөх хүний нөөц, аж ахуйн нэгжүүдээ бэлддэггүй юм уу? Ядаж л яндангаасаа салах хэрэгтэй байна.

image

Б.Жаргалан


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.136] 2022-11-14 04:32:39

Бүгд найрамдах засаглал тогтоож, ардчилсан нийгмийн завхарсан бохирыг арилгах цаг болжээ. Бүгд найрамдах Монгол Ард Улс мандан бадраг.

kkk troll biz dee [192.82.69.44] 2022-11-14 14:36:04

МАН 30 жил засаглаад байхад л ардчилалын буруу гэхээсээ ичдэгүй ээ

Зочин [202.9.46.223] 2022-11-14 03:29:11

Өнгөрсөн 6 жил монгол улс нүүрснээс 18.5 тэрбум долларын ашиг олсон гэдэг нь баталгаатай үнэн юм бол МАН-ыг үзэн ядаж байна. Гэхдээ, АН засаг барьж байсан бол бас л эдийн засаг сэхээнд хэвтэж долларын ханш тэнгэрт хадаж монгол долларын нөөцгүй болж инфляци өсч уул уурхайн экспортоос олсон орлогыг завшаад сууж байх байсан байхөө.

тэнэгт [192.82.69.44] 2022-11-14 14:36:54

МАН тэр чигтээ байхгүй болоогүй цагт МУ нар үзэхгүй ээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.