АН: МАН засаглалыг бэхжүүлэх амлалтаа биелүүлэхгүй байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээллийнхээ эхэнд хэлэхдээ МАН-аас 2020 оны сонгуулийн хүрээнд ямар амлалт өгч байсныг тус бүлгийн хуралдаанаар цувралаар авч хэлэлцэж буй. Энэ удаагийн хуралдаанаар “Засаглал” тал дээр эрх баригчид юу амалж байсан болохыг хэлэлцсэн. Хоёрдугаарт Засгийн газарт 7 зүйл заалт бүхий албан шаардлага хүргүүлэхээр тогтсон гэв.
Тэрбээр цааш ярихдаа “МАН улс орноо авлигагүй болгоно, хүний эрхийг дээдэлнэ, УИХ-ын гишүүд нь ёс зүйтэй ажиллана гэхчлэн мөрийн хөтөлбөртөө тусгасан хэдий ч бодит байдал дээр тийм биш байна. Энэ тал дээр манай улсад ажилласан олон улсын байгууллагын дүгнэлтийг харахад, Монгол Улс хоёр зүйл дээр санаачилгатай ажиллаагүй хэмээн үзсэн. Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлд хүсэл санаачилга гаргахгүй байна гэсэн бол УИХ энэ чиглэлд холбогдох хууль тогтоомжийг батлахгүй байна гэж дүгнэсэн. Тэгэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрийн энэхүү чухал заалт хэрхэн биелсэн байна вэ гэдэг нь илт харагдаж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудал бол хүний эрхийн асуудал. МАН мөрийн хөтөлбөртөө хүний эрхийг хамгаалж, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлнэ хэмээн тусгасан. Гэтэл 2000-2020 оны хооронд үзэл бодлоо илэрхийлсэн 200 гаруй иргэн, 40 хуулийн этгээдийг торгож, жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийн эрхийг нь хязгаарлаж, гэрийн хорионд оруулжээ. Мөн шүүхийн шийдвэр гараагүй байхад баривчилгаа явуулах нь хэрээс хэтэрлээ" гэв.
УИХ-ын гишүүн Н.Ганнибал, "МАН-ынхан 2020 онд төрийн албан хаагчид танилдаа давуу байдал олгохгүй гэж амалсан. Гэтэл Ковидын хууль өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн атал одоог хүртэл цуцлахгүй байна. Иргэд ажлаасаа үндэслэлгүй халагдсанаар төр 7 орчим тэрбум төгрөгөөр хохироод байна. Цаашлаад төрийн албанд 1036 албан хаагч ямар нэг шалгалт өгөлгүй ажиллаж байна" хэмээлээ.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд сэтгүүлчээс ирэх оны төсвийг 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Энэхүү алдагдлыг хэрхэн нөхөх бололцоотой гэж харж байгаа болохыг тодруулсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "1.4 их наяд гэдэг бол ил харагдаж байгаа алдагдал. Хэмнэлтийн үед хасагдах зарчмаар төсвийг төлөвлөх байтал бодит байдал дээр асуудал өөр байлаа. Өнөөдөр Ирээдүйн өв сангийн мөнгийг аваад ашиглачихсан. Цаашид өр зээлээ тавьж бондыг бондоор санхүүжүүлнэ. Энэ бол сайн хэрэг биш. Эсвэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Энэ манай улсын төр чадамж байгааг илтгэж байгаа хэрэг" гэсэн байр суурь илэрхийллээ.
Сэтгэгдэл
Иргэн [192.82.81.235] 2022-11-14 08:14:55
Тавантолгойн нүүрсний хулгай илэрсэн тул АНснууд үхэх нь жонхуу хулгайчидаа өмөөрч бууны нохойнуудаа уяанаас нь тависан байна
Иргэн [64.119.22.38] 2022-11-14 05:59:00
Үнэн хэрэг алга !!!!!!!62 бүлэг ёстой Огцорох хэрэгтэй бөөн будилан --идэж уудаг хүн гүтгэдэг яанааа 9 шид нь бүрэлдсэн чөтгөрүүд блоод хуврчих юм аа !!!!!!бодврл Ээж аав байгаа л байхдаа ядаж 500т Тэтгэвэрийг 800 - сая болгож имплеазтайгаа ойртуулж нэмж чадахгүй хэдхэн ахмад аа ёстой ястайн хаөах юм Үнэн шүү !!!!!!МАН ийн ардбайдаг хүмүүсээ өөрсдөө одоохон тэтгэвэрт арах үед чинь - мөнгөггүй болсон байх шүү Сануулчихье !!!!!!!!! юу тарина -- тэрийгээ өөрсдөө ав !!!!!!!! Огцорцогоо тэнэгүүдээ алдагдал төсөв баталчихаад Баярлаад лллТэнэг !!!!!!!!!!