УЛСАА БАРЬЦААЛСАН ХАМГИЙН ТОМ ГЭМТ ХЭРЭГ БУЮУ ХӨГЖЛИЙН БАНК
Улстөрчдийн оролцсон ард түмнээ шулсан хамгийн том хэрэг бол Хөгжлийн банкны хэрэг. Хөгжлийн банкны хэрэг нь хэн нэгнийг сугалж яллаж хориод болчих гэмт хэрэг биш. Энэ бол ард түмнийхээ тэр тусмаа 3 сая хүний халааснаас улс төрчид хулгай хийсэн жигшим хэрэг. Хөгжлийн банкны хэргийг шалгах зарлах нь зөв. Учир нь энэ улсад үнэн шударга зүйлд өчүүхэн орон зай үлдсэн гэдгийг харуулах ёстой. Шуудхан хэлэхэд, улсаа барьцаалсан хамгийн их мөнгөн дүнтэй гэмт хэрэг учраас ард түмнээ бодох цаг болсон. Энэ бүх ажил “Хөгжлийн банкны тухай хууль”-иас эхлэх ёстой.
Ер нь ард иргэд зээл авахад төрөөс батлан даадаггүйтэй адил хувийн хэвшил зээл авахад төр батлан даадаг энэ тогтолцоог халах цаг болсон. Мэдээж Хөгжлийн банкнаас зээл авч буй бизнесийнхэн улс төрийн том артай болохоор зээл авч байгаа. Гэтэл төр батлан даагаад эрсдэлийг хүлээнэ гэдэг төсвийн мөнгөөр түмний мөнгөөр эрх мэдэлтэй нэг нь зугаацаж байгаагаас ялгаагүй.
Жишээ татвал, УИХ-ын гишүүн асан Б.Батзандан Хөгжлийн банкны сэйфийг ухаад өөртөө мөнгө гаргаад авчихаагүй тул түүнд зээл олгохыг зөвшөөрсөн албан тушаалтнууд, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд бүгд хамт хоригдох ёстой. Яагаад хэн нэгэнд илт давуу эрх олгож байгааг шалгах хэрэгтэй. Хөгжлийн банкыг ахан дүүсээрээ тоносон одоо ч төрд зайран хийж буй томчуудаас эхлэх хэрэгтэй. Хөгжлийн банкны хэрэг нь анхнаасаа луйврын шинжтэй байсан уу гэдгийг улстөрчид өөрсдөө шалгана гэж байхгүй. Учир нь улс төрчид улс төрчдөө шалгана гэдэг нь шийдвэр худал гарах эхлэл, үндэслэл. Хамгийн зөв ганц гарц бол хэн хичнээн төгрөгний зээл авсан, хэн шийдвэрлэсэн гэдгийг шалгах л чухал. Гэхдээ 100 хувь буруутгаж болохгүй зээлдэгчид бас бий. Тэд бол Бизнесийнхэн.
Дотооддоо баялаг бүтээдэг МАК, Монполимет ч юм уу тэдний хийсэн ажлын үр дүн бүтээгдэхүүнийг бодит зах зээл дээр бид хоёр нүдээрээ хардаг. Гэтэл тэд ам.долларын зөрүүнд шаталтанд орж, баялаг бүтээгчидээ дэмжлэггүй төрийн бодлогоор хохирсон хүмүүс. Харин хөгжлийн банкнаас зээл аваад алмаз эрдэнэ зарах дэлгүүр нээгээд байж харин болохгүй л байх. Бизнесийнхний нэрийг барьсан тийм зээлдэгчдэд харин хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ улс хөгжих ганц гарц болох үйлдвэрлэл, үйлдвэрлэл, үйлдвэрлэл, мега төслүүд.
Учир нь, нэгдүгээрт улс орон чинь дефолт зарлахдаа тулчихаад байгааг эдийн засагчид анхааруулсаар байна. -Хоёрдугаарт, том жижиг бүх зээлдэгчдийн өмнө өнгөрсөн хугацаанд давагдашгүй хүчин зүйлүүд адилхан тулгарсан. -Үүнд, цар тахал 3 жил гаран үргэлжилсээр байна, мөн цар тахал, хилийн хориг саад гэхчилэн өөр бусад олон шалтгаанаар зээл авах үеийн ам.долларын ханш өнөөдөр зээлээ эргэн төлөх үеийн ханштай харьцуулбал ямар ч чадварлаг компани байгаад зээл эргэн төлнө гэдэг хэцүү болсон.
Ийнхүү, нэг бол Хөгжлийн банкны хэргийг Deloitte зэрэг гадны аудитын компаниуд оруулж эхнээс нь үнэн зөвөөр шалгуулж шийдүүлэх, эсвэл хэн нэгнийг буруутган яллахын оронд хэлэлцээний ширээний ард дахин суух хоёр арга зам руу орох -энэ хоёр арга зам руу орохгүй бол эрх баригчид хэн нэгний хүсэл захиалгаар аж үйлдвэр эрхлэгчид, үндэсний хөрөнгөтнүүдээ устгах, нухчин дарах ажлыг санаатай хийж байгаа гэж дүгнэхээр харагдаж байгаа юм. -Аль ч улс орны тусгаар байдал, төрийн дархлаа нь үндэсний хөрөнгөтнүүд нь байдаг
-Өнөөдөр энэ улс оронд гадны байтугай дотоодын хөрөнгө оруулагчид юм хийж бүтээхээсээ үхтэл айж байна. Энэ бол бодит нөхцөл байдал. Хэн ч зориглохгүй байна. Тэгэхээр дефолт зарлаж туйлдахдаа хүрэхээс өмнө үндэсний компаниуд, том жижиг аж үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ эв зүйгээ олж, тэднийхээ туслалцааг ав гэж эрх баригчиддаа хэлье. Үндэсний үйлдвэрлэгчдийн буруутгай нь яллаж болно, оройтохгүй... Харин одоо биш... Одоо хамтдаа эдийн засгаа сэргээ!
Сэтгэгдэл
Зочин [192.82.86.41] 2022-11-16 02:11:06
Маш зөв санаа, сэтгэлээр бичжээ . Дотроо нэгдэж учраа олох ёстой .
Зочин [66.181.188.33] 2022-11-15 15:09:51
Б.Жавхлан хулгайчийг огцруулж хариуцлагад татаа.Хууль гадарладаг захын хүн Жавхлангийн үылдэл эрүзгийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөнгэмт хэргийн бүрэлдхүүнтэй төгс үйлдэгдсэн гэмт хэрэш гждгийг хэлнэ дээ.
Зочин [148.60.92.227] 2022-11-15 14:12:32
Batzandan bol naanaa namignaj chaanaa bas l hylgaigaan hyibaldaanaa hiij baidag gemt heregten boltoi?tyyniig ch haysygai!!!!naiz nar aa!!!er ni tord ajillaj baisan damsignyydaas chini eersdiinhee telee ajillaagyi hyn baigaam uu?....
tusa [59.153.87.199] 2022-11-15 06:27:18
Тэр Батзандан яах вэ. удахгүй хэрэг нь шийдэгдэнэ. Наана нь улс орныг дампуурал зарлахад хүргэсэн луйварчид их байна. Нүүрснээс эхлээд банкны мөнгө дээрэмдсэн тэдгээрийг илчилж, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх цаг болсон байна.
Зочин [202.126.90.111] 2022-11-15 02:08:37
Батзандан хулгайч өрөө төлөөчээ худалч хулгайчаа
Зочин [192.82.85.124] 2022-11-15 06:01:45
Бат занданд зээл гаргахад тусласан хүмүүс хариуцлага хүлээх нь үнэн боловч Батзандан яагаад бусдаар ажлаа бүтээлгэж зээл авсан бэ гэдэг асар их сонирхол татаж байгаа юм.АБат зандангийн авилга , албан тушаалын хэрэг байж болох юм.Тийм учраас Бат занданг хорьж байцааж шалгах нь туйлийн зөв.Өмөөрч өөр бусдад зээл авснаа бухах хэрэггүй
Зочин [66.181.161.91] 2022-11-15 01:19:18
хулгайчууд нь ил бна улс төрчид УИХ.ЗГ гишүүд яамдын өндөр албан тушаалтангууд л байна тэднийг хамгаалдаг шүүх хяналтын дарга нар л шалгахгүй хамгаалаад байна одоо хулгайчуудыг хамгаалагчтай нь хамт шоронд илгээх хэрэгтэй эд нараар өөрсдөөр нь өрийг нь төлүүлээд улсаа өрнөөс салгая
Зочин [150.129.143.117] 2022-11-15 01:58:36
Энгийн иргэд зүгээр л харж сууж байхад хүчгүй мэт санагдаж эхэллээ. Шударга ёс ёстой алга.