О.ЦОГТГЭРЭЛ: ИРГЭДИЙГ ЯДУУРАЛ РУУ ЧИГЛҮҮЛСЭН ТӨСӨВ БАТАЛЛАА

Aдмин / Улстөр

Улсын төсөв ирэх оны нөхцөл байдлыг тооцоолоогүй, улс орныг дефолт руу, иргэдийг ядуурал руу чиглүүлсэн төсөв баталлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, мөнгөний бодлогыг зүгээр л хэлэлцээд өнгөрдөг цаас болголоо. Мөнгөний бодлогыг байдаг л хэдэн жижүүрийн үгээр баталсан байна. УИХ-аас тогтоосугай, гэхдээ ийм асуудлыг сайжруул, эрчимжүүл гэсэн эзэн биегүй, цаг хугацаагүй зүйлийг зааж өгдөг боллоо. Цаашид УИХ-аас ажлын хэсэг байгуулж, мөнгөний бодлогыг чанартай батлах, Төсвийн тогтвортой байдлын хуулиа даган мөрдөхөд юу шаардлагатай вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байна.

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг илүү сайжруулах удаа дараагийн саналыг АН-аас гаргасан. Гэтэл тэгсэнгүй. Тиймээс төсөв эцэслэн батлах санал хураалтад АН-ынхан дэмжиж оролцоогүй. Цаашид УИХ-аас ажлын хэсэг байгуулж, бодлогын арга хэмжээ авахыг шаардаж байна.

Ирэх оны төсвийн онцлог

1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдаж, хэрэгжих анхны бүтэн жилийн төсөв болж байна. Ингэснээр ирэх 2023 онд нэг их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байна.

2. Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг огцом бууруулж 2020 онд 4.4 их наяд төгрөг, 2021 онд 2.9 их наяд төгрөг, 2022 онд 2.4 их наяд төгрөг байсан төсвийн алдагдлыг 2023 онд даруй нэгих наяд төгрөгөөр огцом бууруулж 1.4 их наяд төгрөг байхаар баталлаа.

3. Улаанбаатар хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд гурван хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох юм.

4. Улаанбаатар хотод шинээр 457 автобус, иж бүрэн тоноглогдсон автопаркийн хамт ашиглалтад оруулж нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.

5. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар 2023 онд нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орно. Үүнд: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна.

6. Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломждоо тааруулан өндөр орлоготой, чинээлэг өрхийг Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамааруулахаар төлөвлөлөө.

7. Цалингийн тогтолцооны шинэчлэлийн хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Иргэн [192.82.86.228] 2022-11-15 07:44:20

МАН - МАХН - Хувалзнуудийг Зайлуулөх хэрэгэй.!!!!!!! Ард түмэн үнийн өсөлтөнд хэцүү байхад - алдагдөлтай бөөн өртэй Төсөв баталлаа!!!!!!! Энэ бол нэг намын дарангуйлал !!!!!!!Огцоруулаач Зайлуул !!!!!!! МАН ийг өмөөрч ардаа улсаа 20000т өөр зардаг хувалзнууд битгий үнэн үгийн эсрэг Хуц !!!!!!! Үнэн хэзээд ялна !!!!!!!!! Огцоуулна !!!!!!!!!!

Зочин [192.82.73.42] 2022-11-15 07:27:57

Энэ ёстой худлаа сда

Иргэн [122.201.24.67] 2022-11-15 06:43:01

Цогтгэрэл алцанхуяг 2н бонд нэрээр хувааж идсэн өрийг дарах гэж засаг зовж явна энэ хулгайчуудын хөрөнгийг хурааж төсвөө алдагдалгүй болгох хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.