МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ

Aдмин / Эдийн засаг

“Ардчиллын бэхжилт-Монгол” судалгааны дүгнэлтэд - хариуцлагатай байдал, сайн засаглалын зарчим, тэгш, шударга байдалд чиглэсэн ардчилал, төрийн байгуулалтын албан ёсны институцийг нэгэн зэрэг бэхжүүлэх шаардлагатай байна.

- Ардчиллыг бэхжүүлэх үр дүнтэй алхам бол зөв бодлого түүний хэрэгжилт

-Чадваргүй улс төрчид, албан тушаалтнууд Засгийн газрын тогтворгүй байдалд нөлөөлсөөр ирсэн.

- Ядууралд төрийн оролцоо байгаа

- Олон улсын хэмжээнд гуравдагч хөршийн харилцааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах

- Хууль дээдлэх,төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдах ёсгүй.

Asiarussia.ru: Олон улсын валютын сангаас тус улсын жилийн инфляци 15.5 хувь болно гэж таамаглаж байна. Энэ тухай пүрэв гарагт орон нутгийн хэвлэлүүд ОУВС-гийн тайлангийн шинэ хувилбараас иш татан мэдээлэв. Үүнд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт, тээвэр, ложистикийн саатал, нэмэлт тээврийн зардал, шинэ төрлийн коронавирус /COVID-19/ цар тахлын улмаас нийлүүлэлтийн тасалдал, Орос, Украины хооронд үргэлжилж буй мөргөлдөөн зэрэг гадны хүчин зүйлс шууд нөлөөлсөн” гэж мэдэгджээ. - гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ Дэлхийн банкны мэргэжилтнүүд 2022 оны эцсийн суурь хувилбарт Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлтийг өмнө нь хүлээгдэж байсан 5.2%-ийн оронд 2.5%-иар төсөөлж байна гэж үзэж байна. Азийн хөгжлийн банкны (АХБ) хамгийн сүүлд гаргасан таамагласнаар энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай байна.

Монгол Улсын ДНБ 2023 онд 5.6 хувьд хүрч өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь дотоодын эрэлт хэрэгцээ, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын сэргэлтээр дэмжигддэг. Монголын эдийн засаг одоогоор экспортын баримжаатай уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байгаа. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол Улсын ДНБ 2021 онд 1.4 хувиар өссөн байна. Монголын эдийн засаг үйлдвэрлэлгүй ч газрын ховор элементийн үнэ дэлхийн зах зээлд өндөр цикл таарч байгаа учраас амжиж боловсруулах үйлдвэрүүд, тээвэр ложистик дэд бүтцийн асуудлуудаа шийдэж чадвал экспорт нэмэгдэж өрийн дарамтаас гарах болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.