Түгжрэлийн Яамнаас хохирол нэхэмжлье

Aдмин / Улстөр

Түрүүчийн цаснаар л хөл гар жиндүүлж ирсэн өвлийн жавар ирэх саруудад улам чангарах нь мэдээж. Гэтэл Улаанбаатар хот утаа түгжрэл, гацаандаа хэвээр л. Гэтэл амьдралын цан мөчийнхөө тал хагасыг замын түгжрэл шал дэмий замын голд өнгөрөөнө гэдэг нийгмийг бухимдалд автуулж, яран дээр шарх болж байна.

Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлын нэгдүгээрт автозамын түгжрэл бичигддэг. Улаанбаатар хотын иргэдийн 85% нь түгжрэл дээд түвшиндээ хүрсэн, 68% нь түгжрэл нь амьдралд маш их сөрөг нөлөөтэй, стрессийн гол шалтгаан болсон гэж дүгнэсэн судалгааг албаныхан танилцууллаа. Ингэхдээ иргэдийн 76 хувь нь түгжрэлийн асуудалд зоригтой арга хэмжээ авах цаг болсонтой санал нэгджээ.

Засгийн газар ч дорвитой хөдлөхөөр түгжрэлийг бууруулах яам гэгчийг байгуулсан ч өнөөх нь усанд хаясан чулуу шиг цөхөрсөн хоёр гурван мэдэгдэл хийхээс хэтэрсэнгүй. Сайн менежмэнт оновчтой хэрэгжиж цагаа олж, тогтмолжиж чадвал ямар ч саад бэрхшээлийг давж гэтлэх дорж хаяж муу үр дагавар багасах онолын ойлголтууд ч бий. Гэтэл зохицуулалт, шийдэл, үр дүн гэхээс илүү чимээгүй дасгах, залхуу хойрго байсаар.

Түгжрэлээс болж гэр бүл, ажил мэргэжил бүтээмж, аз жаргалд зарцуулах цаг мөч, боломжоо хэчнээнээр нь алдаж байгааг тооцоолж боломгүй ч газрын наймаа цэцэглүүлж, буруу төлөвлөлт хийж хот биш хогийн цэг болгох шахсан үе үе хотын удирдлагуудаас ч юм уу, доройтол руу чирсэн эрх баригч намын 30 шахам жилийн засаглалаас ч юм уу? түгжрэл шийддэг яам, хот удирддаг дарга хоёрыг давхардуулсан хэр нь амар амгалан амьдрах нийт ард түмний эрх ашиг боломжийг хулгайлсан бүх улс төрчдөөс ч юм уу? ямар ч атугай Монголчууд түгжрэлд алдсан алтан цаг хором мөчүүдээ төрөөс нэхэмжлэх эрхтэй

  • Улаанбаатар хотын ДНБ-ий 8%-тай тэнцэх хэмжээний мөнгө түгжрэлд урсаж байна.
  • Жилд 947 сая.ам долларыг түгжрэлд алдаж байна

Энэ бол 2021 оны судалгаа. Инфляц өдөр бүр шахуу өсч байгаа учраас нэг жилийн өмнөх энэ тоог дахин нэмэгдүүлж буцаагаад түгжрэлийн яамнаас, түйтгэр эргэсэн Засгийн Газар, УИХ-аас нэхэмжлэх цаг болжээ.

Хотын нэг захаас нөгөө зах хүртэл ойролцоогоор 4-5 цаг явж хүрч байгаа нь дэндүү харамсалтай. Сарын 300 доллар ч хүрэхгүй цалингийн төлөө түгжрэл бухимдалд автан байж махарч байгаа ард түмнээ нэг ч удаа хайрлах сэтгэл МАН-д бий юу. Хаа байсан 24 оны сонгууль угтаж энд тэнд хурган уулзалт зөвөлгөөн гэгчийг зохиож, бага сага мөнгө тарааж явахаар нэн түрүүнд түгжрэлээ шийдэх асуудалд анхаарч, эдийн засаг ядуурал эргэж сэргэхгүй болох аюулаас сэргэмжилмээр байна.


Сэтгэгдэл

zochin [139.5.216.159] 2022-11-17 00:07:38

хот төлөвлөлтгүйгээр монгол улс хөгжихгүй ээ хотын сайд аа

Зочин [66.181.160.30] 2022-11-16 14:05:16

Түгжрэлийн сайд сураггүй болсон юм уу , арай хилээр гараагүй байлгүй дээ ...

Зочин [103.10.21.238] 2022-11-16 05:47:13

Сүхтүгжээ яам ийм юм ойлгохгүй түгжрэл бууруулах ажил жооаонч хийгдэхгүй бгаашдээ

Олон арга байна, хэрэглээч. [66.181.189.67] 2022-11-16 04:34:20

Улаанбаатарын хүн амыг багасгах хэрэгтэй байна ш дээ. Мал аж ахуй, тариалангийн бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүд, агуулахууд, тээврийн баазуудаа хөдөө, аймгуудад байгуулах, тэнд ажилладаг хүмүүсээ хөдөөний хүмүүсээс бүрдүүлэх шаардлагатай. Хөдөөнөөс хотод нүүж ирж байгаа хүмүүсээс өндөр албан татвар авдаг болж, ирэх хүсэлгүй болгох. Энэ чинь дэлхийн нийтлэг арга. Үүнийг хэрэглэдэг болох. Хотоос хөдөөрүү нүүх иргэдэд дэмжлэг сайтар үзүүлэх нь чухал.

Зочин [202.131.240.54] 2022-11-16 03:53:05

түгжрэлийн сайд хаачваа

Зочин [66.181.191.124] 2022-11-16 02:11:50

Өнөөгийн энэ түгжирэл, утааны гол буруутан бол Миеэгийн энкболд хулгай мөнөөс мөн болой. Газрийн наймааны уршигаар төлөвлөлтгүй замбараагүй шигүү барилагажилт барьж зам, дугуй, явган иргэн явах боломжгүй болгосон. Үүний уршигаар замын түгжирэл, осол аваар нэмэгдсэн. Мөн гэр хороолол газар олголт нь замбараагүй төлөвлөлтгүйн улмаас шинчлэлгүй 18-р зууны халаалтаараа утаа үйлдвэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд байдаг. энэ бүгдийн ард хэсэг бүлэг хулгайчууд хууль үйлчилдэггүйн гайгаар бүх ард түмэн эрүүл мэнд амь насаараа хохирч бна хөөрхий...

Зочин [103.57.92.24] 2022-11-16 01:49:06

hotiin darga, tugjrel hariutssan darga nar ni yamar hvmvbs baigaag harchih. 3 terbumiin ortogtei 1 zamtai LTR cj geh shig yumaa zvtgvvleed tsagaandaa garsan bvvr

яг зөв [202.126.92.98] 2022-11-16 00:35:09

2024 онд намыг биш хүнийг нь харж сонголтоо хийнээ. Арай бишээ итгээд энэ намд хэдэн ч удаа саналаа өглөө дөө тэгтэл одоо байж байгааг нь хардаа. Үнэхээр амьдрал 300 доллар хүрэхгүй цалингаар хэмжигдэж пийшэн дээр хайрсан хуурай намбир хүүхэддээ өгөх дээрээ тулж байна энэ одоо өнгөрсөн үерүүгээ л ороод байна шүү дээ. Одоо 2023 онд дорвитой арга хэмжуээ авахгүй бол энэ нам 2024 онд намагт шигдэнэ

Зочин [103.57.92.24] 2022-11-16 01:50:01

heleed yughev. Nam songood namagt shigdeed bna. AN ch adil suiruulj baisan

Зочин [103.26.194.24] 2022-11-16 01:11:39

Мал малаа сонгож манай улс хөгжмой...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.