ҮЙЛДВЭРҮҮД ЦЕМЕНТИЙН ҮНИЙГ 4 УДАА ӨСГӨЖ, 1 УДАА БУУЛГАЖЭЭ
БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цемент болон арматурын ханган нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 оны эрэлт, нийлүүлэлтийн талаарх урьдчилсан мэдээллийг танилцуулав. Тухайлбал, цементийн хувьд энэ онд үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлаараа 4.4 сая тонн цемент үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч нэг үйлдвэр зогсож, улмаар 1.7 сая тонн цемент үйлдвэрлэжээ.
Үйлдвэрүүд цементийн үнээ 4 удаа өсгөж, 1 удаа буулгасан, төмөр замын тээвэрлэлт хүндэрсэн зэрэг хомсдол үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн талаарх мэдээллийг өгч, ирэх 2023 онд дээрх эрсдэлүүдийг тооцоолон, цемент болон арматурын хэрэглээг нарийвчлан судалж, урьдчилсан төлөвлөгөөг гарган, эрчим хүчний тасалдал, төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Эх сурвалж: БХБЯ
Сэтгэгдэл