Үндэсний үзлийг үндсэрхэгээс ялгах цаг болсон

Aдмин / Улстөр

Үндэсний үзлээс үүдэн эх оронч сэтгэлгээ буюу эх орноо хайрлан хамгаалах, эх дэлхий, уул ус, хүн төрөлхтнийг хүндэтгэх гээд хүний сайхан чанарууд тодрон бий болно гэж үздэг байна. Үндэсний үзэлд бусдын явдлыг шүүх, бусдад хэт төвлөрөх гэхээс илүүтэйгээр өөрийн хэрэг явдалд ухамсартай хандах, аль болох гэгээлэг, өөрсдөөрөө бахархсан сэтгэлтэйгээр нийгмийн үйл хэрэгт оролцох санаа багтдаг. Аливаа улс үндэстний уугуул уламжлалт сэтгэлгээ, соёл ахуйн онцлог нь тэсч үлдэх дархлаа оршин тогтнох баталгаа нь болж байдаг. Харин зарим нэг нь үндэсний үзлийг харгис үндсэрхэг үзэлтэй хольж хутган элдвээр гоочилдог нь цаанаа ямар зорилготойг тодорхойлж хэлж боломгүй сөрөг үр дагавартай.

Үндсэрхэг үзэл гэдэг бол ялгаварлан гадуурхах, уурсах, үзэн ядах зэрэг сэтгэл зүйн сөрөг өөрчлөлтүүдээр илэрч өөрийн эд зүйлст хүрчихвий гэсэн айдас, аль эсвэл өөрт ямар нэг муу зүйл хийчихвий гэсэн айдсаасаа болж харилцахаас дургүйлхэх, тусгаарлах, үзэн ядах, ялгаварлах зэрэг шинж тэмдэгтэй. Үндсэрхэг үзэл яван явсаар олон харгис хэрцгий гэмт хэрэг, нийгэмд хор уршигтай бослого болон хувирах аюултай байдаг байна.

Үндэсний үзэл хэмээгч нь угаас бидний сэтгэлгээ хүмүүжилд төлөвшсөн үнэт зүйл. Дэлхийн олон үндэстнүүдийн дотор эртний төрт ёс, түүх соёлоороо цолгорох нь яалт ч үгүй Монгол мөн. Өөрөөр хэлвэл Монгол үндэстэн төрт ёсны улстай болж хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдээд 4-5 мянган жил болж байна. Зарим судлаач 8-12 мянга, бүр түүнээс ч арвин түүх хэлдэг. Монголчууд уламжлалт үндэсний эх оронч үзэл олон олон бахархам үнэт зүйлээ хадгалж хойчдоо өвлүүлэх нь дан ганц монгол туургатны бус дэлхийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага.


Сэтгэгдэл

Асуулт. Хариу өгөх хүн байна уу? [66.181.189.67] 2022-11-18 04:19:26

"Үндсэрхэг үзэл" гэхлээр англиар "nationalism", оросоор "национализм" болно. Харин "үндэсний үзэл" гэдэг нь эдгээр хэлэнд юү гэдэг юм бол оо? Хэлж туслаач. "Патриотизм" гэсэн чинь хүмүүс "Биш ээ, энэ чинь эх оронч үзэл гэж байгаа юм" гээд байх юм.

Pan mongol [66.181.160.22] 2022-11-17 14:19:02

Undesnii uzel eh oronch uzel uls oronii hugjiliin undes yagaad gevel 1 zorilgoto bolij evlelden negddeg tuhailbal:aziin yopon solongos hitad Vietnam

иргэг [192.82.84.23] 2022-11-17 04:00:56

монгол шиг жижиг цөөхөн оронд аль нь ч ы ч байсан аюулгүй Зөв ашиглалав тусьай


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.