АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн орнуудын асуудал хариуцсан захирлуудтай уулзалт хийв
Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүд 11 дүгээр сарын 08-аас 25-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо албан томилолтоор ажиллаж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Галиндэв, Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Гал-Эрдэнэ, Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Батханд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Бат-Од, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Б.Энхжин нар Вашингтон хотноо АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн орнуудын хэлтсийн Солонгос-Монголын асуудал хариуцсан албан тушаалтнууд болох Эндрью Дафф, орлогч дарга Лийн Дибевоз, Солонгос-Монголын асуудал хариуцсан нэгжийн дарга Линээт Бэнки нартай уулзалдлаа. Уг уулзалтаар Монгол Улсад Ардчиллыг бэхжүүлэх тухай, уг үйл явцад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн даван туулах боломжто талаар ярилцлаа.
Сэтгэгдэл
Батболд [124.158.68.215] 2022-11-19 10:41:08
Уг нь манай Ганбаатар цоглог хүн юмсан ,унтаж байна Бусад нь ярьж хэлж байгааруу анхаарсан шинж алга 1-рт хэл мэдэхгүй 2-рт хол газар цагийн зөрүүг давж чадаагүй ядарчихсан байна.Англи хэлтэй хүн гэвэл Ганбаатар,Шижир хоёр байна.Боловсролын түвшингээрч маруухан мөнгөтэй л болохоос өөр ид шидгүй Адъяа эгч нар зүрмэглэсхийж суухаас өөр яахавдээ
Homesickness-т өртжээ. [66.181.189.67] 2022-11-17 03:21:12
Хөөрхийс! Монголчууд мань ядарчихсан, костюм пиджак нь үрчичихсэн, "энэ номлол зааварчилгаа нь хэдийд дуусахюм бол оо?" гэсэн байдалтай харагдаж байна. Нутгаа болон гэрийнхнээ их санасан байдалтай байна. Хөөрхийдөө. Эмэгтэйчүүд нь сүүлийн уулзаалтанд бүүр ороогүй бололтой. Тэдэнд ярьж хэлэх зүйл алга байсан юм байхдаа? Монголдоо ирээд үзсэн харсанаа ёстой сурталчилж өгөх юм байгаа биздээ?