ХӨГЖЛИЙН БАНК 2.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ БАЙНА
Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 784.2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 696.3 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.
Хөгжлийн банк нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.
Үүнээс 31.7 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 903.1 тэрбум төгрөгийн, 68.3 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
Сэтгэгдэл
Zochin [66.181.182.74] 2022-11-17 07:52:31
Энэ яагаад ил тавьж болдоггуй нууцлаад бгаа юм вэ торийн омчит комраниудыг нийтэд ил тод зарлаж захиралуудтай ньхариуцлага тооцоод яваач дээ хэдий болтол ингэж явах вэ дээ
Зочин [202.55.191.194] 2022-11-17 01:44:06
одоо тэгээд үлдсэн үлдэгдлийг нь хаахын тулд сайтар бордсон гахайнуудаа төхөөрнө байгаа