ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ БА ХУЛГАЙГ БҮТЭЭМЖЭЭС ЯЛГАХ Л ҮЛДЛЭЭ
Даяаршиж байгаа энэ цаг үед улс орнууд үндэсний гэдэг үгээр, үндэсний гэдэг бүтээгдэхүүнээр, үндэсний өвөрмөц соёлоор, үндэсний бүхнээ хамгаалж эхэлсэн. Бид өнөөдөр эдийн засгаа сэргээхийн тулд Үндэсний үйлдвэрүүдийг дэмжих цаг болжээ. Үндэсний үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэгч, ажлын байр бий болж байж энэ улс эдийн засгийн дархлаагаа бататгана. Гэтэл бид Үндэсний үйлдвэрүүдээ нухчин дарж, үндэсний үйлдвэрлээ боомилж байгаа нь үнэхээр гашуудал. Хөгжлийн банкны жишээг л харая. Үндэсний хэдэн үйлдвэрүүд нь авсан зээлийн ханшны зөрүүнд боомилуулан алдагдал хүлээн хүлээн чичлүүлэн чичлүүлэн өнөөдөр тэдний тал нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна. Харин хөгжлийн банкнаас зээл авсан цагаан захтан улс төрчид хөшигний ард гэмгүй суусаар.
Нөгөө 33 тэрбумын 3 гишүүн жишээ нь хаачсан бэ. Ард түмэнд, баялаг бүтээгчдэд, үндэсний үйлдвэрүүд авах ёстой байсан 33 тэрбумыг замаас шүүрээд кармалчихсан эрхэм гишүүдэд хариуцлага тооцох төрийн хөтөө зангараг хаачсан бэ. Харин зээл авч ханшийн зөрүүнд “шатсан” монполимет, мак зэрэг томоохон баяла бүтээгчдийг бол боомилж муулах хүсэл ард иргэдэд бол байхгүй.
Тэд муу сайн хэлүүлэн байж зээл аваад эдийн засагтаа эргэлдэх адаглаад цементийн үйлдвэр байгуулаад бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байсан. Гэтэл ханшийн зөрүүнд хавсруулснаа удирдлагууд нэгэнтээ хэлж байсан ч гоншигноогүй юм шүү. Ханшийн зөрүүгээ өөрсдөө эрсдэлээ үүрэхээ ч хэлж байсан.
Гэтэл өнөөх алдарт гишүүд яг юу хийж бүтээсэн гэж хөгжлийн банкнаас зээл авсан юм бэ. Тэдэнд үйлдвэрлээд зах зээлд гаргасан нэг ширхэг талх байна уу. Эсвэл импортын пиво оруулж ирээд дамлан зарчихсан уу??? Ямар ч улс үндэстний хөрөнгөтнүүд, үйлдвэрлэгчид нь эдийн засгийн болоод гадаад дотоод аюулгүй байдлынх нь баталгаа, дархлаа, цөм нь болдог 21-р зууны шинэ чиг баримжааг бид алдаж болохгүй. Гадны хөрөнгө оруулалтын таатай орчин аль хэдийн зүүд зэрэглээ болсон энэ үед үндэсний үйлдвэрлэгч нар айдастай өдөр хоногууд ардаа үдэж байгаа нь нууц биш болжээ. Хулгайг бүтээмжээс ялгах л үлдлээ.
Хөгжлийн банкнаас хууль бусаар гарсан зээл сонгуулийн сурталчилгаанд, банк бус санхүүгийн зээлд, оффшорт гэх мэтээр зориулалтын бусаар зарцуулагдсан уу аль эсвэл үнэхээр бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн бүтээмжид шингэсэн үү гэдгийг тогтоохгүйгээр улс төрийн явцуу аргаар хэн нэгнийг яллах, аль нэг бүлгийг хүчин мөхөстүүлэх зэвсэг болж хувирах л ноцтой үр дагавартай.
Хөгжил хүчирхэг үндэсний үйлдвэрлэл, цэвэр үндэсний хөрөнгөтнүүд, зөв эрх зүйн орчинд л бий болно.Хүчирхэг эдийн засгийг бүтээхийн тулд зүтгэн зүтгэн яваа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих цаг болсон. Үндэсний үйлдвэрлэлээ боомилбол энэ улс эдийн засгийн дархлаагаа бүрэн алдана. Ээ дээ энэ үндэсний үйлдвэрлэгчид үү, юм хийсэн ч адлагдана, гавьяа байгуулсан ч адлагдана, зээл авсан ч адлагдана, арын фронтын тосолгооны арми шиг эрх мэдэлтнүүдэд байнга нухчин дарагдах юм даа. Эрүүл саруулаар хараад эдийн засгийн реформ хийх эх орноо гэсэн сэтгэлтэй халуун зүрх сэтгэлтэн хэзээ энэ улсад төрөх юм бол. Хэдий болтол хүлээх юм бол... Үндэсний бүхнээ битгий булшил!!! ЭДИЙН ЗАСГИЙН ДАРХЛАА БОЛ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
Сэтгэгдэл
Хөгшин зөнөг [66.181.160.82] 2022-11-18 02:12:51
Хулгай болон Хөгжлийн банкны талаархи асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсэн дээр. Дээгүүрээ хэлэлцээд нэмэргүй бололтой.