Р.Даваадорж: Улс эх орон чинь гадаад зээл гэдэг дусал залгуулчихсан амьгүй, ухаангүй хэвтэж байна

Aдмин / Улстөр

2012-2016 онд нэг тонн нүүрс 30 ам.доллар байсан. Одоо 600 ам.доллар болж 20 дахин нэмэгдсэн. Гэтэл нэг тонн нүүрсийг 60-70 ам.доллароор зарж үлдсэн мөнгийг тээвэрт зориулж байгаа мэтээр худлаа ярьдаг. Бүхэл бүтэн мафи, хулгайч нар идэж уудаг том системийг бий болгосон байна.

Монгол Улсын 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн Эдийн засгийн зөвлөх, Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж-той ярилцлаа.

-УИХ-аар өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт 2023 оны Улсын төсвийг баталлаа. Гэхдээ хэт төсөөллийн өндөр орлоготой, алдагдал өндөртэй төсөв болсон гэж олон нийт үзэж байна.

-Монгол Улсын түүхэнд байгаагүй 20 их наяд төгрөгийг давуулсан төсөв батална гэдэг нь туйлын хариуцлагагүй явдал гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна. Төсвийн орлогыг дандаа хийсвэрээр төсөөлж ирсэн. Энэ жил ч мөн 32 сая тонн нүүрс импортолно гэж их том төсөөлөл тавьсан боловч биелээгүй 3-4 жилийн нүүр үзсэн. Орлогыг хиймэл тавьж өндөр харагдуулах нь алдагдлыг бага харагдуулах гэсэн заль юм. МАН төсвийн орлого энэ хэмжээнд биелэхгүй гэдгийг мэдсээр байж сүүлийн гурван жил хуурсаар ирсэн. 2018 онд төсвийн орлого 6,2 их наяд төгрөг байсан бол 15 их наяд төгрөг болсон гэж 2 дахин ихээр төсөөлсөн. Энэ хооронд манай дотоодын нийт бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нэмэгдээгүй, ард түмний амьдрал сайжраагүй. Гэтэл орлого нэмэгдсэн гээд байдаг.

- Монгол Улсын 2023 оны төсөвт шинэ төсөл хөтөлбөрүүдэд зориулсан ямар ч хөрөнгө оруулалт байхгүй байна?

-Энэ бас л заль мэх. Дараа жил 1061 хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Энд 2,7 их наяд төгрөг буюу Монгол Улсын түүхэнд байгаагүй их мөнгө тавьсан. Дээр нь концессын 279 тэрбум төгрөг буюу 3 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтаар тавьж байна. Шинэ бүтээн байгуулалт тавиагүй гэж ярьж байгаа боловч удахгүй сонгууль болох гэж байгаа учраас хуучин бүтээн байгуулалтаа дуусгаж тууз хайчлах гэж байгаа юм. Өрийн хэмжээг асар их болгох зориулалттай ийм хөрөнгө оруулалт хийж байгаа нь туйлын харамсалтай. Эх орон ч бус улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн арга хэмжээ боллоо гэж бид үзэж байна.
-Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг нэг сар гаран хугацаанд хэлэлцсэн. Өнгөрөгч баасан гарагт батлахдаа энэ алдагдлын талаар дахин хэлэлцсэн үү? Тодруулбал багассан уу?

-Төсвийн алдагдал 1,5 их наяд төгрөг гэж орж ирээд 100 тэрбум төгрөг хасаж 1,4 их наяд төгрөгөөр баталсан. Хүмүүс их алга ташиж байна. Энэ бол ард түмнээ хуурч, доромжилж байгаа үйлдэл юм. Энэ төсөв 1,4 их наяд төгрөг биш 3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв. Ирээдүйн өв санд байх ёстой 1,5 их наяд төгрөгийг авч ашиглаж байна гэдэг нь төсвийн алдагдал 3 их наяд төгрөг гэсэн үг. Сүүлийн 6-7 жил ингэж ард түмнээ хуурч, хулхидаж байсан төр засаг байхгүй. Улс эх орон чинь гадаад зээл гэдэг дусал залгуулчихсан амьгүй, ухаангүй хэвтэж байна.

-Улам амьдрал нь доройтоод байхад яагаад дугарахгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй байна вэ? Ард түмний хувьд амьдрал нь болоод байгаа юм биш үү?

-Өнөө, маргаашдаа амьдрал болж байгаа юм шиг байгаа юм. Тодруулбал, халамжаар асар их хэмжээний мөнгө тарааж байна. 2012-2016 онд 200-300 тэрбум төгрөгийг халамжид зарцуулсан бол 2020 оны сонгуулиар галзуурсан. Хоёр их наяд төгрөг буюу 10 дахин нэмэгдсэн. Сонгуулийн хулгай хийх гэж татвар төлөгчдийн хоёр их наяд төгрөгийг 2020 оны УИХ-ын сонгуульд зориулж тараасан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахин хоёр их наяд төгрөг тараасан. Сүүлийн 4 жилд 5,7 их наяд төгрөгөөр халамж тараалаа. Монгол Улсын 2023 оны төсөв бол Монгол Улсын эдийн засгийг сульдаах, үнийн өсөлтийг дахин хөөрөгдөж ханш өсгөх төсөв болсон. Засгийн Газрын өр хоёр дахин өссөн, нийт өр 33,8 их наяд төгрөг болж нэг хүнд оногдох өр 33 сая төгрөг болсон, бүтээн байгуулалт юу ч байхгүй. Бид ийм л нөхцөл байдалд байна. 2018 онд Монгол Улсын төсвийн орлого 6,2 их наяд төгрөг байсан. Харин 2022 онд 15 их наяд төгрөг болсон байна. 2018 онтой харьцуулахад гурав дахин их татвар авах гэж байна. Тодруулбал, хөл дээрээ тогтох гэж байгаа хувийн хэвшлийг бүр үгүй хийж байна.

- Төр өөрөө хувийн хэвшлийн ажлыг булааж авдаг жишиг тогтчихлоо?

-Энэ бол коммунизмд л байдаг жишээ. Зах зээлийн нийгэмд хэзээ ч ийм зүйл байж болохгүй. Монгол Улсад одоогийн байдлаар 200 гаруй төрийн өмчит компаниуд байна. Бүгд алдагдал үйлдвэрлэдэг. 52 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ээс их хөрөнгөтэй хэр нь ямар ч ашиггүй ажиллаж байна. Хэрэв хувийн компани алдагдал үйлдвэрлээд эхэлбэл дампуурна. Харин улсын компани бол дампуурахгүй, өр тавиад л яваад байна. Харамсалтай нь тэр өрийг дараа нь бидний хойч ирээдүй төлнө. 20 жилийн дараа бидний ирээдүй хараад үнэхээр гайхна. Тухайн үеийн эдийн засагчид өнөөгийн төр баригчдад гомдоно. Бид хөгжих аргагүй, эдний өрийг төлөх гэж өдөр шөнөгүй ажиллах боллоо гэж гаслах болно.


Сэтгэгдэл

Иргэн [122.201.22.217] 2022-11-20 11:49:20

Нэгийгээ битгий шүүмжил!!!Энэ улс орон өоөнд баригдаж сүйрлээ!’тУлсын мөнгө идсэн хүмүүсийн мөнгөнөөс хурааж, улсын өрнөөс төлүүл!!!

Зочин [202.9.46.113] 2022-11-18 16:21:02

Майр сүржин ярих гээд үгээ онож хэлж чадсангүй. Юм сайн унш, судал, мэдлэгээ тэл. Тэгвэл ингэж онигоотохгүй

Батболд [124.158.68.215] 2022-11-19 10:20:02

Энэ Даваадорж доктор гэжээ Ийм юм хэлдэг доктор гэж байхгүй аль сургууль төгссөн хэдэн төгрөгөөр зах дээрээс хуурамч диплом авсан болдоо.Ийм зөвлөхтэй АН гэвэл сүйрэх нь түмэн зөв Дебиль цус ойртсон мулгуу хүмүүс 1990 оноос хойш л бий болцгоолоо. Даваадоржид хэн яасан ч утгагүй үг зааж өгсөн юмдээ Харааж,зүхэж муулж хэлэхдээ ядахдаа хүн ойлгохоор юм хэлэх хэрэгтэй байх л даа.Эцсийн дүнд Даваадоржийн бурууч юу байхавдээ Эцэг,эх нь тэнэг хүүхэд төрүүлчихжээ

Зочин [202.9.46.113] 2022-11-18 16:16:49

Юун ч тэнэг зүйрлэл сонгоовдээ

Terbisn [202.21.108.186] 2022-11-18 13:56:29

Монгол улсын төсөв 20 их наяд буюу 6 огчим тэрбум доллар ийг давж болохгүй юмуу яагаад энэ төсөв дээр АН ынхан эр эмгүй хөгшин залуугүй шээс баас нь гоожоод бна том төсөл том зорилготой байж л урагшаа ахиж алхана

Зочин [202.126.89.185] 2022-11-18 06:34:15

МАН хагартлаа баяжсан

Зочин [202.9.46.24] 2022-11-18 06:08:17

Эби- н нутгийн дүү ахынхаа зааж өгсөныг л авч бн даа!! Ккк. Ахыгаа хамаагүй дагаж намирч болку шүү!!?? Ах чинь ангал руу нисгэчээд нуруугаа үүрээд алхчихдаг зантай!! Ккк.

Иргэн [66.181.182.60] 2022-11-18 01:30:13

Муу амтай үхдэл вэ.АМЬГҮЙ юманд дусал залгадаггүй үгээ зөв сонго!!!!!!!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.