ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 4.6 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Мөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 183.4 тэрбум төгрөг буюу 0.7% өссөнийг ҮСХ танилцууллаа.
Ийнхүү өсөхөд валютын харилцах 1.9 (82.2%) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 611.4 (15.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) буюу хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэр өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр ₮6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 128.7 тэрбум төгрөг буюу 2.1% буурч, өмнөх оны мөн үеэс 358.5 тэрбум төгрөг буюу 6.3% өссөн байна. Бага мөнгөний
- 5.3 (87.8%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах,
- 735.6 (12.2%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө тайлант хугацааны эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.2 их наяд төгрөг болж, өмнөх сар болон өмнөх оноос 1% хүрэхгүй хэмжээнд буурчээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр ₮1 их наяд болж, өмнөх сараас 6.9 (0.7%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 81.6 (7.5%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Гадаад цэвэр актив буурсан бол дотоод цэвэр актив өссөн дүнтэй байна. Тодруулбал, Аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр
- гадаад цэвэр актив 113.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 676.4 тэрбум төгрөг буюу 85.6% тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.2 их наяд төгрөг буюу 97.4% буурсан бол
- дотоод цэвэр актив 27.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 468.1 тэрбум төгрөг буюу 1.8%, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөг буюу 19.5% өсжээ.
Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.
- Төгрөгийн хадгаламж аравдугаар сарын эцэст 12.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 152.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөг буюу 17.6% буурчээ. Төгрөгийн хадгаламжийн
- 11.2 (90.3%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж,
- 1.2 (9.7%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
- Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 26.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 611.4 тэрбум төгрөг буюу 15.2% өсжээ.
Сэтгэгдэл
Хасар [103.26.193.165] 2022-11-18 09:43:15
Сонин тээ, валютын хадгаламж гэж хэлчихээд төгрөгөөр тоог нь илэрхийлж хэлээд байдаг. Энэ тоо чинь өдөр бүр өөрчлөгдөж савлаж байдаг. Харин валютаараа нэрлэгдвэл тоо нь савлахгүй л баймаар. Ийм юмыг ямар ч санхүүгийн тайлан тооцоонд хэрэглэдэггүй. Дэлхийн үндсэн валют-долларт шилжүүлээд ядаж хэлж болно доо. Хүмүүсийг санхүүгийн мэдлэггүй гэж их л доош нь хийж байгаа хэрэг байх даа.
Зочин [202.126.89.185] 2022-11-18 06:33:14
ДАМПУУРЦАН