ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ НИЙТ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 11.7 ХУВЬД ХҮРЧЭЭ

Aдмин / Эдийн засаг

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны аравдугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 174.1 (0.8%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.7 (13.6%) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний Статистикийн Хороо танилцуулсан.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 52 хувь нь иргэдийнх,
  • 46.6 хувь нь хувийн байгууллагынх,
  • 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх,
  • 0.6 хувь нь төрийн байгууллагынх байна.

Зураг1. Иргэд, хувийн байгуллагын зээлийн өрийн үлдэгдэл, нийт зээлийн жилийн өөрчлөлт, хувиар, сараар

зураг

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 18.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 329.8 (1.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.9 (10.9%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83 хувийг эзэлж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны аравдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 63 (5.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 191.9 (18.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл аравдугаар сарын эцэст 2.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 92.7 (3.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 680.9 (34.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.7 хувийг эзэлж байна.

зураг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.