Өрхийн сарын дундаж орлого өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар буурлаа

Aдмин / Эдийн засаг

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2022 оны 3 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 178.3 (10.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 27.2 (1.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2022 оны 3 дугаар улиралд 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 345.7 (25.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 39.2 (2.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 213.4 (23.2%) мянган төгрөгөөр, хүнсний бүтээгдэхүүний зарлага 68.0 (21.9%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ Үүнээс үзвэл эдийн засгийн цөм өрхийн амьжиргаа орлого нь зарлагаа нөхөж гүйцэхгүй өрийн дарамтанд орсон гэж шууд дүгнэж болохоор байна.

Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2022 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 10.7 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 28.0 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 26.7 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 7.3 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 11.8 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 6.0 мянгаар буурсан бол, 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 7.2 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн зарлагатай өрх 30.9 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 71.0 мянгаар тус тус нэмэгдсэн байна Сард 500.0-900.0 мянган төгрөг хүртэлх мөнгөн зарлагатай өрхийн дундаж зарлагын бүтцийг авч үзэхэд 2022 оны 3 дугаар улирлын байдлаар дундаж зарлагын 32.1 хувийг хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар өссөн байна.

Өрхийн зарлагын 30 гаруй хувийг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулагдаж байгаа нь энэ хэрээр хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгааг нотлож байна. 500-900 мянган төгрөг хүртэл зарлагатай өрх гэх үзүүлэлт үндсэндээ манай нийгмийн дундаж давхрагын төлөөлөл мөн бололтой.

Үндэсний статистикийн хороо эерэг тооцоо дүгнэлт гаргах гэж оролдох ч энэ нь бодит байдлаас ургаж гарах боломжгүй нөхцөл бүрдэж улс төрийн шүүмжлэлийн байр сууринд судалгааны тоо баримт оччих гээд аргацаасан тоочимж нийтэлдэг болжээ. Харин 3 сая төгрөгөөс дээш зарлагатай өрхийн тоо яагаад ийм өндөр байгааг задлаж ойлговол зээлийн эргэн төлөлтөд хэт чинээлэг хэсгийн худалдан авалт бага зэрэг нэмэгдсэнтэй холбож үзэж болох юм. Харин судалгааны дүнг зангидаж ерөнхийд нь тоймлон үзэхэд 3 сая Монголчуудын 2 сая гаруй нь ядуу гэх ангилалд шууд орлоо.


Сэтгэгдэл

Гарам [103.229.120.217] 2022-11-20 12:00:44

Энэ одоо ард түмнийг тэнэг гэж боддог байхаа. Ийм их үнийн өсөлтийг яаж 2,4% -тай тэнцүү гэж хэлж чадаж байнаа. Статистик гэж ард түмнээр тоглосон тоо гаргадагаа болих хэрэгтэй.

зочин [64.119.23.27] 2022-11-20 02:20:49

Хар ухаанаар бодоход инфляц 15 хувьтай жил гаруй болчихсон байхад өрхийн орлого зарлага ийм бага буурсан гэж яаж тооцдог байна аа.

Иргэн [103.161.242.125] 2022-11-19 06:17:19

Энэ төр засагт олон сувгаар олон ч хүн амьдрал хүнд байна гэж хэлж үзлээ, гал унтрааж аргацаахаас өөр зүйл хийсэнгүй, одоо хүлээх тэвчээр дууслаа, жагсаж цуглаж үгээ хэлж УИХ, ЗГ огцруулах цаг н ирсэн бна

иргэн [64.119.27.125] 2022-11-19 05:38:07

Өдөр бүр өсдөг Үнэнийн өсөлтөө Яах вэ тамин эээээээДүлий төр засаг чих сонсголгүй гишүүд - Сахилагагүй Ерөнхийлэгч ерөнхмй сайд аа ??????!!!!!!бидний этгэвэр имлиацайгаа нэмэгэхгүй байхад та тарийнх худал хэлсэн бүр нэмэгдээд ЯМАР учир ВЭ вЭ ээээээээВввввв!!!!!!!!??????₩₩₩₩₩₩₩


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.