Гэртээ тавилга худалдан аваад үнийн дүнгийн 15%-ийг буцаан аваарай
ХААН Банкнаас Priority, Signature дебит болон бүх төрлийн кредит карт эзэмшигчдэдээ зориулсан ээлжит буцаан олголттой урамшууллыг өнөөдрөөс эхлүүллээ. Хэрэв харилцагч танд эдгээр картын аль нэг нь байгаа бол 2022.11.12-2022.12.12-ны өдрийг дуустал Gerplace тавилгын их дэлгүүрээр үйлчлүүлэн худалдан авалтын үнийн дүнгийн 15%-д буцаан олголт (cashback) авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, аяны хугацаанд та 1,000,000-3,000,000 төгрөгийн худалдан авалт хийгээд 150,000-450,000 төгрөг буцаан олголт авах боломжтой гэсэн үг.
Ингэхдээ та зөвхөн ХААН Банкны дээрх картуудаа ашиглан онлайнаар худалдан авалт хийх болон Gerplace тавилгын их дэлгүүрээр үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машинд картаа уншуулан худалдан авалт хийсэн тохиолдолд буцаан олголтын урамшуулал авах боломжтой. Буцаан олголтын урамшуулал 2022.12.19-нд таны дансанд шилжин орох юм.
Харин Pass болон өөр банкны ПОС дээр хийсэн худалдан авалтад буцаан олголт тооцогдохгүй бөгөөд харилцагч хэдэн карттай байхаас үл хамааран нэг харилцагчид буцаан олгох дээд дүн 450,000₮ байна.
ХААН Банкны картууд хамгийн их урамшуулалтай.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Сэтгэгдэл