Улс төрийн манлайлал, бодлогын чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо
Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүд 11 дүгээр сарын 08-аас 25-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо албан томилолтоор ажиллаж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Галиндэв, Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Гал-Эрдэнэ, Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Батханд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Бат-Од, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Б.Энхжин нар Вашингтон хотноо АНУ-ын улс төрийн олон улсын болон үндэсний судалгаа хариуцсан институтын захирал А.Роберт, дэд захирал Ф.Дэвид, Чарлий Онейль нартай уулзалт хийлээ. Уулзалтаар залуу улс төрчдийн манлайллыг дэмжих, ардчилсан тогтолцоог хамгаалах арга замын талаар ярилцаж санал солилцлоо. Цаашид хоёр тал урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл
Зочин [103.26.194.24] 2022-11-21 01:38:43
Босоогоос бусад нь хэзээ ч босохгүй гарууд байна дааа
Хошгируулаад юунд хүрэх юм болдоо? [66.181.189.67] 2022-11-20 14:59:01
АНУ ч эдгээрээр дамжуулан Монголд үймүүлж ердийн хүмүүсийг их хошгируулах байхдаа. Зорилго нь бүтэх болов уу???
Lofoi [202.126.88.132] 2022-11-20 08:14:53
Ali AN um bolloo amerikyyd yaj yalgaad bn aa