Д.Тогтохсүрэн: Иргэд ирэх оны эхнээс ипотекийн зээлээ төлнө
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөх чиглэлээр сүүлийн үед Засгаас газраас хийж буй ажлуудын талаарх мэдээллийг сонссон байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн эхэнд хэлэхдээ уул уурхайн бүтээгдэхүүн, гэрээг ил тод болгох, худалдаалж буй үнэ өртгийг нэмэгдүүлэх хүрээнд Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах замаар нэгдүгээр сарын 1-нээс уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулдаг болох нь зүйтэй гэж үзлээ. Мөн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой шалгалтыг явуулах түр хороог УИХ-аас байгуулсан. Одоогоор нэгдсэн дүн мэдээлэл хараахан гараагүй байна. Түүнчлэн нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудын менежмент, засаглалыг сайжруулна. Энэ хүрээнд хоёр ч хуулийн төслийг өргөн барихаар тогтлоо” гэв.
Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдээс өөрсдийн сонирхсон асуултад хариулт авсан. Тухайлбал ипотекийн зээлийг хэрхэх тухайд тодруулахад, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Дараа дараагийн зээлд сөргөөр нөлөөлж байгаа тул ипотекийн зээлийг иргэд хуучнаар нь буюу төлөлтийг нь хийх болно. УИХ Төрийн мөнгөний тухай хуулийг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг төлөхөөр тусгасан” гэв.
Сэтгэгдэл
Зочин [103.14.37.6] 2022-11-22 04:53:14
лалруудаа цалингаа нэмээчээ тэгвэл Төлдөг зээл хэвээрээ ч бараа хүнсний үнэ хэд дахин өсчихөөд байнашдээ
ТОГТОХСҮРЭН даргад [122.201.22.252] 2022-11-22 03:36:40
УИХ дахи МАН ын бүлэг цахилгааны шөнийн хөнгөлтийг төсөвт суулгалаа. ЦАХИЛГААНЫГ шөнө хөнгөлөнө гэсэн. ГЭТЭЛ шөнийн цахилгааныг тогтоол ирээгүй учраас гээд бичиж байна. ТА НАР ажлаа уялдуулаач. ХӨНГӨЛӨХ нь үнэн бол цахилгааны зохицуулах хороонд хөнгөлнө гэж албан ёсоор мэдэгдэж болохгүй юм уу? БАЙНГА л чирэгдэл гаргах юм
Зочин [66.181.181.53] 2022-11-21 06:41:07
Зөв шийдэлүүд гарчээ. Битгий буцачихаарай. Офшор. нүүрсний хулгайн мөнгийг оруулж таслан зогсоосоноор иргэдийн амьдрал дээшилбэл бас учир байна аа. Иймгүй бол бэрх болж байна шүү. Нөгөө түгжрэлийг алгуурлаж болохгүй болсон байна Яагаад хууль гаргаж хэлэлцэхгүй байна Ийм холион вантан болсон замын хуультай орон орос манай хоёр л байна. Тэгээд дандаа жолоочид буруугаа өгч салдаг болж. Жолооч байж л цагдаа цалинжиж амьдарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.