Ц.Туваан: Газрын тухай багц хууль нь малчдын эрх ашгийг ихээхэн хөндөж буй...

Aдмин / Улстөр

УИХ дахь АН-ын бүлэг долоо хоног бүрийн ээлжит хуралдаанаа хийлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар бүлгээс мэдээлэл хийж байна. Хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт эрх баригч МАН-ын 2020 оны амлалт, хоёрдугаарт Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан "Газрын тухай хууль нь Үндсэн хуулийн дараа орох маш том, чухал хууль. Өнөөдрийн бүлгийн хуралд тус хуулийн талаар мэдээлэл авлаа. МАН 2020 оны амлалтдаа цөлжилттэй тэмцэнэ гэж заасан. АН-ын бүлэг Газрын багц хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар ярьж байна. Учир нь малчид, тариаланчид гэж маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа энэ үед эдгээр асуудлыг хэрхэн оруулж ирэх вэ гэдэг асуудлаар салбар яамны төлөөлөл, малчид, тариаланчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Газартай холбоотой эрх ашиг нь зөрчигдөж буй хүмүүс оролцох боломжтой. Малчдын бэлчээрийн асуудлыг тус хуульд тусгаагүй. Бэлчээрийн доройтол, цөлжилт Монгол Улс битгий хэл дэлхийн асуудал болсон. Малчид, тариаланчдын байр суурийг тус хуульд тусгаагүй. Газрын харилцаатай холбоотой олон яам бий.

Газартай холбоотой хууль шүүхийн маргаан их байна гэдэг үндэслэлээр тус хуулийг шинэчилж болохгүй. МАН ногоон хэрэм төслийг хэрэгжүүлнэ гэж амласан. Уул уурхай, газар тариалан, дэд бүтцийн байгууламж, бэлчээр ашиглалтын улмаас доройтолд орсон газрыг нөхөн сэргээнэ гэсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 30,700 га газар бүрэн эвдрэлд орсон. Үүн дотроос 8,000 га талбайг хэн буцааж нөхөн сэргээх нь тодорхойгүй байна" гэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.121] 2022-11-22 02:46:02

Газарын хууль олон удаа хойшилсон бас л хойшлуулж газар зарж амьдрах арга хайж байнаа даа Туваан гуай. Төв аймгийн сумууд бол газрын мафи үүрлэсэн шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.