Б.Чойжилсүрэн: Дизель түлшний нийлүүлэлт энэ долоо хоногт тогтмолжино
УОК-ын тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ өндөрлөж байна. Эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхай хурлыг өчигдөр зарлан хуралдуулж, төрийн болон орон нутгийн өмчит 47 байгууллагын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээллийг сонссон.
Одоогоор ажлын хэсэг гарч, шалгалт явуулж байна. Шалгалтын дүн энэ сардаа багтаж гарна. Өнөөдрийн байдлаар, Шарын гол, Шивээ говь, Багануурын уурхай дизель түлшний нөөцгүй болоод байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас улсын нөөцөөс дизель түлшийг гаргуулах шийдвэрийг гаргууллаа. Нефть импортлогч компаниуд ОХУ-оос энэ долоо хоногтоо багтаж, нийлүүлэлтээ тогтмолжих тул хүндрэл арилна.
Түүнчлэн иргэдийн дунд Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотой маргаан гарч байгаа тул энэ сарын 30-наас ирэх сарын 2-ны хооронд тус УЦС-тай холбоотой асуудлаар газар дээр нь очиж ажиллана. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарыг тэр үеэр ирж хамт ажиллаач гэж хэлсэн. Төвөөс салбарын яамны холбогдох албан тушаалтнууд очиж ажиллана” гэлээ.
Сэтгэгдэл