Газрын тосны үнэ буурчээ

Aдмин / Эдийн засаг

Газрын тосны эрэлт буурахтай холбоотой болгоомжлол зах зээлд нөлөөлсөөр байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт буураад байсан газрын тосны үнэ даваа гарагт мөн унажээ. Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх үнэ 35 цент буюу 0.44 хувиар буурч, 79.73 ам.долларт хүрсэн бол Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны нэгдүгээр сард нийлүүлэх үнэ 17 центээр /0.19 хувь/ буурч, 87.45 ам.долларт хүрсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт “WTI” маркийн газрын тосны үнэ 9.98 хувиар, “Brent” маркийн 8.7 хувиар тус тус буурсан юм. Дэлхийн эдийн засаг саарч байгаа нь эрчим хүчний эрэлтийг бууруулна гэдэгт хөрөнгийн зах зээлийн арилжаа эрхлэгчид санаа зовнисоор байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш чангарч байгаа нь ч мөн сөрөг нөлөө үзүүлж байна. Даваа гаргийн арилжаагаар голлох зургаан валютын эсрэг ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс 0.85 хувиар өсөж, 107.8350 нэгжид хүрчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.