ХААН Банкийг “Шилдэг дижитал банк”, “Шилдэг аппликэйшнтэй банк”-аар нэрлэлээ
Банк санхүү, бизнесийн салбарт амжилттай яваа болон харилцагчдаа эрхэмлэсэн үйлчилгээг урьтал болгодог олон улсын банк, санхүүгийн байгууллагуудыг “Global Business” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг бөгөөд 2022 онд ХААН Банкийг “Монгол Улсын шилдэг дижитал банк”, “Шилдэг аппликэйшнтэй банк”-аар тус тус нэрлэлээ.
Харилцагчдадаа банк санхүүгийн үйлчилгээг хамгийн хялбар, шуурхай, тасралтгүй хүргэхээр ХААН Банк цахим шилжилтэд онцгой анхаарч, онлайн буюу зайнаас хүргэх үйлчилгээнүүдийнхээ нэр төрлийг жилээс жилд нэмэгдүүлэн, улам чанаржуулж ажиллаж байна.
ХААН Банк сүүлийн жилүүдэд уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчилсэн бөгөөд бүрэн цахимжсан банк болох зорилт тавиад буй. Үүний илэрхийлэл нь ХААН Банкаар дамжиж буй нийт гүйлгээний 98 хувь нь цахим сувгуудаар хийгдэж байгаагаас 47.5 хувийг Khan Bank аппликэйшний гүйлгээ эзэлж байна.
ХААН Банкны нийт харилцагчдын 60 орчим хувь буюу 1.6 сая нь цахим банкны хэрэглэгч төдийгүй Монгол Улс дахь интернэт банк, аппликэйшнээр хийгдэж буй нийт гүйлгээний 73 хувийг ХААН Банк дангаар эзэлж буй. Мөн түүнчлэн Khan Bank аппликэйшнийг сард 1.3 сая, долоо хоногт 1.0 сая, өдөрт 650 мянга орчим иргэн хэрэглэдэг гэсэн статистик бий.
ХААН Банк Монгол орон даяарх хамгийн өргөн цахим сүлжээг бий болгож, дижитал бүтээгдэхүүн үйлчилгээгээр түүчээлж ажилладаг. Энэхүү амжилтаа хадгалан, ямагт шилдэг цахим бүтээгдэхүүн үзүүлэгч банк байхаа банкны үнэт зүйлдээ тусгасан билээ. Иймд бид цаашид ч ирээдүйн сайн сайханд хөтлөх санхүүгийн ухаалаг арга хэрэгсэл, бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа хүргэсээр байх болно.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк































































Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна
Д.Баярхүү: Хэлбэр ялж, агуулга ялагдав
Шатрын "MongolZ" баг дэлхийн аварга боллоо
Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Б.Батзориг: Тролл хаягуудын зорилго нь төрийн үйл ажиллагааг явуулахгүй байх сэдэлтэй байдаг
Ж.Баярмаа: Энэ парламентын олонх татвар бууруулах улс төрийн зориггүй байна
МАН-ынхан өөрсдөө тансаглах мөнгөө татвар, торгуулиар босгож байна
“ДЦС-3”-ын өргөтгөлийн төслийн талаар хэлэлцлээ
“Хүрээ цам-Даншиг наадам 2026” руу автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
АНУ-ын шигшээ Австралийн багийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа