Сэтгүүлч А.Баатархуяг: Нүүрсний хэрэгт одоогоор таван хүний нэр сонсогдож байна!
МАН-ынхан зарлаж чадахгүй хулмаганаад байгаа бололтой. Гэхдээ энэ бол ердөө л "Таван толгой"-гоос хийсэн хулгайн зах зух... Манай улс экспортын нүүрсний хэдэн уурхайтай билээ!?... гэжээ. Залуу Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай эрчимтэй тэмцэхээ илэрхийлээд хэдэн тоо баримт дэлгээд авсан. Энэ үеэс МАН-ын үе үеийн төлөөллүүд чи, би гэлцэн хулгайгаа дуудалцаж, уурхайгаа ухалцаж байна. Жишээ дурьдвал УИХ-ын гишүүн нэгэн эрхэм болон сайд Ч. Хүрэлбаатар нарын ил толхилцоон бүлэглэл хоорондын зөрчил хурцадсан уу эсвэл нүүрсний дуулиан намжаах зальжин арга барил хэрэгжиж байна уу? гэдгийг анхааралтай ажиглах нь зүйтэй. Сүүлийн үед том тоотой их хулгайг зохиомол шуугианаар намжаадаг хачирхалтай технологи хэрэгждэг болжээ.
Уг нь иймэрхүү ядсан аргыг сонгуулийн үеэр сүүлчийн сум болгодог байсан бол өдгөө байн байн шал хэрэггүй сенсаци дэгдээж чухал асуудлуудыг мартагнуулдаг байдал тодорхой ажиглагдах болжээ. Харин хэд хэчнээн баялгийг бүлэглэлүүд завшиж, хэчнээн нь төсөвт төвлөрдөг бол? ҮСХ-ны 2022 оны мэдээнд ...Хятад Улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 46.5 хувийг зэсийн баяжмал, 41.0 хувийг чулуун нүүрс эзэлж байгаа бол Швейцарь улсад экспортолсон барааны 99.8 хувийг алт эзэлж байна.
Экспорт 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 58.3 сая америк доллароор буурахад нүүрсний экспорт 16.7 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ. Нүүрсний хилийн дундаж үнэ сүүлийн 2 сар дараалан өссөн бол боловсруулаагүй газрын тос экспортод гаргаагүй байна. Экспорт 2022 оны 3 дугаар сард өмнөх сараас 121.3 сая америк доллароор өсөхөд чулуун нүүрсний экспорт 166.4 сая америк доллароор өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна... Харийн Засгийн газрын залуу сайд нар нүүрсний хулгайтай тэмцэхээ эрчимтэй илэрхийлээд л 11-р сарын 17 гэхэд л АТГ-аас Нүүрс болон нүүрс тээвэрлэлтийн компанийн 20 гаруй обьектод нэгжлэг хийсэн байна.
Тодруулбал АТГ-аас өчигдөр өглөөний 11 цагаас шөнийн 2 цаг хүртэл нүүрснийхэнтэй холбоо хамаарал бүхий 24 обьектод нэгжлэг хийж, 33 хүнийг дайчлан байцаасан байна. Монголын уул уурхайн түүхий эдийн гол түүхий эд нүүрсийг далд гэрээгээр даацтай шамшигдуулдаг бүлэглэл байгааг ийнхүү ам уралдаг зарлацгаах мөртлөө намын эв нэгдэл хангах тухай хавчуулан байнга дугарч байгаа эрх баригчид дотроо үлэмж хагаралтай байгаа бололтой. Аль ч түүхэнд хулгайг зогсоохын тулд хуулийн зарчимп үнэнч үлдэх ёстой. Өөрөөр хэлвэл МАН-ынхан өрөөсөн гараараа өөр нэг гараа тас цавчих хэрэгтэй боллоо. Харин Ерөнхий сайд зоригтой зарлаж, дорвитой ярьдаг шигээ шийдмэг шийдэл гаргаж чадах уу? Судлаач Ганхуяг: ...Манай далд буюу сүүдрийн эдийн засгийн хэмжээ албан ёсны эдийн засгаас даруй 5-7 дахин их болсон гэсэн дүгнэлтийг би хэдэн жилийн өмнө хийсэн. Тэр үед энэ дүгнэлтийг хэн ч тоогоогүй хэдий ч одоо бүрэн нотлогдож байна. Өөрөөр хэлбэл манай албан ёсны эдийн засаг буюу ДНБ-ээс 5-7 дахин их мөнгийг эрх баригчид зүгээр л хулгайлж, дээрэмдэж байна... ...
Би л лав Д.Амарбаясгаланг юмны наад цаадахыг ойлгохоо байсан усан тэнэг гэж ойлгохгүй байна. Тэр дэндүү ухаантай, бас муугүй туршлагатай, сайн координатор (зохицуулагч), цагаа тулбал тун зальжин бөгөөд хорон. Шууд бөгөөд ил тодоор хэлсэн нь Д.Амарбаясгалан болохоос одоогийн нам төрийн удирдагч У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ч МАН-ын “эв нэгдлийг” хамгаалах гэж үйлээ үзэж байна.
Яагаад ? Бүгдээрээ тийм тэнэг лаларууд уу ? Үгүй л дээ… “МАН-ын дайсан бол МАН, цаг хугацаа хоёр”, “Журмын нөхдийнхөө авилгатай хуулийн хүрээнд тэмцэнэ” гэсэн үгийг би хэлээгүй, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн.(2022.01.10.) ... Төр доторхи, тодруулбал МАН доторхи нилэнхүй хулгай, дээрэм, авилга болон авилгын сүлжээтэй тэмцсэн улс төрч болон бүлэглэлийг дэвшилтэт, ирээдүйтэй, үндэстний баатар гэж үзэж болно.
Харин төр доторхи, тодруулбал МАН доторхи нилэнхүй хулгай, дээрэм, авилга болон авилгын сүлжээг хаацайлж, янз бүрийн аргаар өмгөөлж, хаацайлж, авч үлдэх гэж оролдсон улс төрч болон бүлэглэлийг бурангуй, хорлогчинтой, үндэстний дайсан гэж үзэж болно. Үүнийг бүр тодруулъя: Хэрэв одоо Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрмийн хэргийг шийдэх талаар нам ялгалгүй тэмцэж эхэлбэл дэвшилтэт, Эх оронч гэсэн ангилалд орно. Хэрэв тэр МАН-ын илт гэмт хэргийн эсрэг тэмцэхгүй, бөөрөнхийлж, нам ялган хаацайлах гэж оролдвол мэдээж хулчгар, шударга бус, үндэстний дайсан гэсэн ангилалд орно. Одоо асуудал ойлгомжтой болсон гэж бодож байна. Төрд, МАН-д бугшсан нэлэнхүй хулгай дээрэм, авилгаас салъя гэхэд чинь толгой эргээд, эргүүлээд байх юу ч байхгүй. Эдүгээ Монголын төрд урсгал засвар огт хэрэггүй, харин капитал буюу их засвар хийх цаг нэгэнт болсон… СҮЙРЛИЙН ИРМЭГ ДЭЭР… Судлаач Ганаа нийтлэлдээ ийнхүү дүгнэжээ.
Сэтгэгдэл
Jerrell Cadman [104.252.131.120] 2023-01-20 05:43:06
Hi medee.mn Admin, exact same right here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>
Зочин [66.181.161.91] 2022-11-23 16:53:46
Үнэндээ манай төр хулгайчидаар дүүрчихжээ Бүр биднии санаанд багтамгүй их мөнгө хулгайлжээ Зөвхөн одоо багцаалдаж байгаа ил нь 20их наяд Улсын төсөв 20их наяд Энэ мөнгөөр монголчууд бид короногын үе шиг 20жил үнэгүй цахилгаанаа хэрэглэж болох мөнгө Эсвэл одоогын барих гээд байгаа тиим 5нефтын үйлдвэр барих мөнгө Үүнээс үзэхэд төриин хулгайч нар хулгайлж авахыгаа аваад үлдсэнээр нь 3сая монголчууд маань амьдардаг юм байна Бүр тэгээд тэд мөнгөндөө сагаад хууль шүүх төриин алба бүх юмыг худалдаад авчихаж 1сая тонн нүүрс хулгайгаар бүртгэлгүй гаргаж улсыг 250 тербум төгрөгөөр хохироосон гаалиин байцаагч нар шүүхээр шалгагдсан боловч шиитгэгдэлгүй бүр албан тушаал ахиж гаалиин том албан тушаалд оччихож Бас хорих ангид хулгайн нүүрсээ хэдэн мянган тонноор нь буулгачихаад вагоноор хятадруу зөагөөд л Бүр онцгой обекьт болох хорих анги нь хулгайч нарын нүүрс хулгайлах цэг болчихсон байна Иимдээ тултлаа ялзарсан төрииг яаж засах вэ
Таван хүний [192.82.76.125] 2022-11-23 14:00:01
Таван хүний нэр нь ?
Зочин [59.153.115.105] 2022-11-23 10:25:31
ОЮУНЭРДЭНЭ ЭЭ ШУДАРГА БЖ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧАА ИЛ ГАРГААЧ ЭЭЭЭЭЭ АРД ТҮМЭНГ ДОРОМЖЛООД БЖ ХЭРЭГГҮЙ ТЭМЦЭНЭ ШҮҮҮҮ
Зочин [59.153.114.50] 2022-11-23 07:25:45
Луйварчид биенээ хайцаалах байдал нь үргэлээд л байвал нидэрч эхлэнэ дээ
Зочин [103.229.122.12] 2022-11-23 06:00:15
хүрэлсүх, мөнхбат, хүрэлбаатар, ажнайн батэрдэнэ, наранхүү, гэх мэт нь ав байх ёстой
зочин [202.179.25.49] 2022-11-23 04:58:26
Энэ хэргийг зоригтой зарлаад Эх орноо балчиг намгаас гаргачих хүн байна уу.
зочин [66.181.182.71] 2022-11-23 02:51:38
Ерөнхийлөгч прокурор хуулийнхантай нь тэмцэх эр зориг гаргаж цэвэрлэхгүй бол 10 жил өлхөн болоод алга болно. Эсвэл нөгөө торгодог тэгээд л 2 жил гэрт нь хориод гаргах аргаа ярьцгааж байгаа даа.Хулгай байгаагүй байсан бол энэ олон хүний цалин 4 дахин нэмэгдэх байж дээ.
Болд [202.9.46.51] 2022-11-23 02:37:18
Ганц нүүрс биш гадгаш гарч бга бүх ашигт малтмалын бүтээгдэхүүнд эгэ луйвар байгаа гэж өчигдөр Доржханд гишүүн 25 р ярьлаа. Ёстой хэлэх муу үг алгаа Баатараа яах вэ одоо..
иргэн [64.119.18.43] 2022-11-23 01:53:09
Оюун-Эрдэнэ бол өөрөө хүний бөгс долоож гарч ирсэн чадваргүй галч болохоор тэрнээс юу ч хүлээгээд хэрэггүй дэ
Иргэн [172.58.59.178] 2022-11-23 00:29:55
Мөнхбат л лав бгаа… хүрэлсүх хэлсэн шт..