УЛС ТӨРИЙН НАМ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАТАН БУУГДДАГ ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ

Aдмин / Улстөр

Монгол улс төрийн албаны шинэчлэл, зарчимын тухай хэдэн ч жил ярив даа. Гэтэл бодит байдалд төрийн албыг “ амьдралаа сайжруулах арга хэрэгсэл” болгоод буруу замаар будаа тээцгээсэн. Одоо яах вэ? Бидэнд хамгийн түрүүнд хэн бэ? Хэн байсан бэ? Гэдгээ мэдэх шаардлага тулгарчээ. Чөлөөт нийгэм дөнгөж үүр цайж Монголд ардчилалын дуу хоолой цангинаж байх үеэс эхлэн үндэсний үзэл, уламжлалт үнэт зүйлсийн чиг баримжаагаа баримтлахыг олон түмэн чармайж, үзэл санааны тугчид ч үүнийг олон түмэнд сэнхрүүлсэн юм. Учир нь тусгаар тогтнолын гол амин сүнс нь аливаа үндэстэн уугуул шинж төрх, соёл, уламжлалаа ойлгодог байх явдал.

Сүүлийн үед Монголд зарим улс төрчид нийгмийг ихээхэн буруу үзэл санаа руу турхирч, өөрсдийн зүтгэж, тэмцэж байсныхаа эсрэг зүйл сурталдах болжээ. Зөв үзэл санааг дорд үзэх хандлага барьцаалагдсан, аргагүйдсэн хэн нэгний авралын од ч болж мэдэх юм.

Харин хулгайч нарт хямрал, үзэл санааны сэмэрхий их чухал зөөлөн дэвсгэр бололтой. Баруун солгойгүй зувчуулж, өөд уруугүй наймаалцах нь өлөн цөөвөр үдийн хоолондоо бужигнах шиг аймшигтай. Манай эрх баригчид нэг нүүрээрээ шинэчлэл, дэвшил, үсрэлт, сэргэлт ярих мөртлөө нөгөө гараараа улсын төсвийн хормой доогуур шурган төр, ард түмнээсээ завшиж гэдэс цатгалан мөр бүтэн, баян цатгалан үлдэж байна. Харин монголчууд бүлтаараа өрийн цалманд ороогдож, өдөр шөнийг амь аргацаах маягаар барсаар удлаа. Статстик тоон үзүүлэлтийн дарагдуулсан бодит бус тоогоор л гэхэд хүн амын тал нь ядуу гэх ангилалд шууд багтаж, ирээдүйн тухай төсөөлөл үдший бүрий шиг улам л харанхуйлав.

Үнэхээр төрийн албаны тогтолцоог “нам тахин шүтэх” эрүүл бус үзэл санаагаар далдуур цэнэглэх, сонгуульд төрийн албад нэг фронт болж олон жил ялагдал хүлээсэн сөрөг хүчний намын эсрэг хөрөнгө, хүч зарцуулан ордог байдал улам боловсронгуй боллоо. Эл үзэгдэл даамжирч нэг нам нөгөөдөө өш хонзон зангидаж, төрийн хүч төвлөрүүлэн үндэсний эв нэгдэлд халтай нөхцөл байдалд орууллаа.

Төрийн дээд аппарат нь намаа хамгаалдаг, намын эв нэгдэл нэрийн дор бүлэглэл, фракуудын эрх ашгийг манадаг. Бүлэглэл фракцууд хувийн компаниудын мөнгө, эрх ашгийг өмгөөлдөг, компуниуд улс төрчдийг захиалж, бэлдэж төрд шургуулаад тэндээсээ шархаа нөхөж, дунд шатны төрийн албад нь яг энэ бичил системээр нам төвтэй ажиллаж төрийн үндсэн үүрэг алдагдахад хүргэсэн гол буруутан хэн бэ? Юу вэ гэдгийг дүгнэн хэлэлцэх цаг болжээ.

МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Од улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар 2021 онд дараах байр суурь илэрхийлжээ.

... -Улс төрийн намын хариуцлагын асуудал маш чухал. Улс төрийн нам тодорхой хугацаанд үндсэн зорилгоо хэрэгжүүлж чадахгүй бол татан буугдах хэмжээнд асуудлыг тавьдаг болох хэрэгтэй. Найман жилийн турш төрийн сонгуульд өрсөлдөөгүй бол тухайн намыг улс төрийн нам гэдгээр нь бүртгээд байх боломжтой юу гэдэг санал байгаа. Мөн намууд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа өгөхдөө алдаа дутагдал гаргавал сануулга өгөх, хариуцлага тооцох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх. Магадгүй төрийн санхүүжилтийг нь хязгаарлах, улмаар намыг татан буулгах хэмжээнд хариуцлага тооцох саналыг оруулж байна. Олон нийт нам нээлттэй, дотоод ардчилалтай, хариуцлагатай байгаасай гэж хүсэж байгаа нь судалгаагаар ч тогтоогдсон. Тэр утгаараа улс төрийн нам гэдэг байгууллага хууль эрх зүйн орчноо шинэчлэх шаардлага үүсчихээд байна. Энэ шаардлага өнөөдөр хангахдах цаг үе нь болжээ...


Сэтгэгдэл

Зочин [64.119.19.54] 2022-11-24 03:00:44

Улсын дээд шүүхээс шууд татан буулгах шийдвэр гаргах цаг болсон.

иргэн [192.82.76.57] 2022-11-23 08:44:52

Биелүүлж чадахгүйн ойлгомжтой Татан буулга !!! бухын доодхи харж үнэг турж үхэнэ гэгчээр !!!!!! 76 уулаа гацчихаад л хөдлөж чадахгүй Ерөнхийлэгч ньхэл нь татаа юу ?????бхйна уу !!!!!!!???????

Зочин [64.119.17.176] 2022-11-23 11:48:43

1 д УЛСТӨРийн намууд гишүүнчлэлгүй байх , 2т Мөрийн хөтөлбөрөө хангалттай биелүүлж чадаагүйг СОНГУУЛИЙН ХОРОО АРБИТР дүгнэж татан буулгадаг байх.3 .101 жилийн түүхтэй гээд санал авдагаа больж хөрөнгө хураасан, хүнийг үй олноор хомроглон устгасан намыг татан буулгах , 4 ПОПУЛИЗМээр ажлаа хийх , их ажилласнаа ямар нэгэн аргаар шоронд хийдэг, засаглах эрхийг хууль бусаар тодорхой шалтгаангүй хориглох, /Багабанди нэг хүнийг 7 удаа буцаасан/ нам хүчнийг татан буулгах , 5 Хууль бусаар нэг намын шалтгаантайгаар нөгөө намаа хууль бусаар намнахыгоролдсон намыг татан буулгах , 6 д Монгол улсыг өрөнд бариулах , монголыг хорлон сүйтгэсэн намыг татан буулгах 7 д Олонхиороо түрий барьж улсын өмч хөрөнгө идэх , хахууль , авилгалын хэрэгт их хэмжээгээр өртсөн намуудыг татан буулгах 8 д Сонгуулиар хөрөнгө мөнгө тараасан намуудыг татан буулгах.зэргээр ажиллавал МОНГОЛ УЛС ЦЭВЭРШИНЭ ДЭЭ

зочин [66.181.182.71] 2022-11-23 03:42:33

Намд пропорционал систем оруулах юм бол хариуцлагыг чангатгах хэрэгтэй. 4 жилд хийнэ гэж амалснаа биелүүлэхгүй байх. Хөгжилд хулгайн хэргээр саад хийх санхүү ил бус байх гэх мэт үйлдэл гаргавал татан буугддаг байхад хариуцлагатай ажиллана.

Манай Сонгогчид юү хийж байгаа юм бэ? [66.181.189.67] 2022-11-23 02:47:20

Итали, Франц, Голландь Японд засгийн газрууд нь хугацаанаасаа өмнө огцроод л явчихдаг биздээ. Зүгээр л сонгуулийн амлалтаа биелүүлж чадахгүй, улс төрийн байдал хурцадмал болсон бол засгийн газар нь огцроод явчихдаг. Гол нь сонгогчид буюу ард түмэн нь ТЭМЦЭЛТЭЙ байх ёстой. Тэрнээс биш хуульд өөрчлөлт оруулаад яах вэ дэ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.