МАН-ЫН БАГА ХУРАЛ УЛС ТӨРИЙН ДОРГИО ҮҮСГЭХ ҮҮ

Aдмин / Улстөр

Өвлийн тэргүүн сар гарахтай зэрэгцэн улс төр халж эхэлж байна. Энэ халалт эрх баригч намын бага хурлын дараа тэсэрч улс төрд доргио үүсгэх үү гэдэг асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Ардын нам бага хурлаа ирэх сарын 6-нд товлосон. Уг хурлаараа Тэргүүн шадар сайд, Боомт хариуцсан сайд, УИХ-ын дэд дарга болоод зарим дэд сайд, аймгийн Засаг дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Сайд, дарга нарын томилгоо МАН доторх эв, найрын тохиролцоо дээр явагдчих учраас хоорондоо зөрчилдөх нь бага. Харин нам болоод улс төр дэх эрх мэдлийн төлөөх гол тулаан болох томилгоо нь генсек. Зуун жилийн түүхтэй, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг сайд, дарга болохоос ч илүү том албан тушаал. Найдвартай, хүчирхэг ар тал. Энэхүү албан тушаалд фракцаасаа хүнээ томилуулах нь намын лидерүүдийн хувьд улс төрийн эрх мэдэл, хүчирхэг байдлаа бүрдүүлэх том боломж.

Товчхондоо улс төрд эрх мэдэлтэй, нөлөөтэй байх гол тулгуур “цайз” гэдэг нь тодорхой. Гэтэл МАН дотор өөрийн хүнээ генсек болгох сонирхолтой хоёр том институци байгаа нь улс төрийн огцом халалтыг үүсгээд буй. Тэр нь намын батлахаа өгсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар юм. Нэг, хоёрдугаар хүний хоорондох улс төрийн дайн далд хэлбэрт хүчтэй явагдаж байна. У.Хүрэлсүхийн хувьд өнөөдөртөө улс төрд “Акул ах” хэвээрээ байгаа. Гэвч 80-аад оны төлөөлөл болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар улс төрийн нөлөөлөл, эрх мэдлээ улам бэхжүүлсээр байх нь “Акул ах”-д мэдээж таалагдахгүй.

Тэрээр хэзээ нэгэн цагт бусад Ерөнхийлөгчдийн адил “шүдгүй арслан” болж хувирна. Гэхдээ тэр цагаа хүлээж суух улстөрч биш гэдгээ генсект Я.Содбаатарыг томилохоор шулуудчихаад байгаа үйлдлээс нь харж болно. Я.Содбаатар МАН-ын генсек болчихвол У.Хүрэлсүхийн хувьд улс төр дэх унаж байгаа эрх мэдлээ өсгөхөөс гадна нөлөөллөө улам бэхжүүлэх боломж бүрдэнэ. Ерөнхийлөгчийн нөлөөлөл нам дотор хүчтэй байгаа цагт Л.Оюун-Эрдэнэ санаснаараа хөдөлж, улс төрийн томоохон нүүдэл хийх боломжгүй болно.

Ерөнхий сайдын улс төрийн томоохон зорилтуудын нэг бол нүүрсний хулгайг ил болгох. Нэг жилийн өмнө тэрээр Ерөнхий сайд болмогцоо нүүрсний хулгайтай хатуу тэмцэнэ, нэр холбогдсон улстөрчдийг хөдөлшгүй баримтаар илрүүлж, олон нийтэд зарлаж, хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Нүүрсний хулгайг ил болгосноор Монголын эдийн засаг хоёр дахин өсөх боломжтой гэдгээ ч хэлсэн. Түүний дэвшүүлсэн эдийн засгаа сэргээх Шинэ сэргэлтийн бодлогод энэхүү нүүрсний хулгайг ил болгох асуудал чухал ач холбогдолтой. Тиймээс энэхүү боломжийг алдахгүйн тулд улс төрийн хүчирхэг ар талтай байх, нөлөөллөө улам бэхжүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд эхлээд өөрийн хүнээ намынхаа генсект томилуулах нь зайлшгүй юм. Гэтэл тэрээр улс төрд арай л залуудаж байна. Одоохондоо халаагаа өгсөн ахынхаа улс төрийн нөлөөллөөс дээгүүр гарч чадахгүй байгааг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа юм.

Тиймээс Л.Оюун-Эрдэнийн хувьд кабинетаа өөрийнхөө хүмүүсээр дүүргэх боловч намынхаа генсекийг Ерөнхийлөгчийн институтэд алдахаас аргаггүй байдалд оров уу. Я.Содбаатар генсек болсноор Ерөнхий сайдын нүүрсний хулгайтай тэмцэх ажил царцаж эхэлнэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн ил далд хэлж байдаг. Үүнээс болоод У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хооронд зөрчил үүсэх нь тодорхой юм.

Улмаар нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүд, улстөрчид Ерөнхийлөгчийг дэмжиж энгэрт нь наалдана. Харин намын даргаа ил, далдуур ад үзэж, улс төрийн томоохон тэмцлийг нь зогсоох ажлыг өмнөхөөсөө илүү идэвхтэй хэрэгжүүлэх нь тодорхой. Угтаа нүүрсний хулгайг ил тод болгож, холбогдох улс төрчдөд хариуцлага тооцож чадвал Монгол Улсад ашигтай гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Гэвч өнөөдөр улстөрчдийн эрх ашиг нэн тэргүүнд гэдэг зарчим хэвээрээ байсаар л. Эрх баригч нам дотор нүүрсний хулгайчид цөөнгүй байгаа учраас л Ерөнхийлөгчийн фракцыг дэмжиж, Я.Содбаатарыг генсек болгохоор тохиролцоонд хүрсэн талаар зарим эх сурвалжууд хэлж байна. Энэ үнэн эсэх нь удахгүй болох бага хурлаар тодорхой болно биз. Нөгөөтэйгүүр нүүрсний хулгай гэдэг эдийн засаг болоод үндэсний аюулгүй байдалтай холбоотой томоохон хэрэг. Үүнд Монгол Улсын төрийн тэргүүн ямар ч байр суурь илэрхийлэхгүй байгаад байна вэ.

Л.Оюун-Эрдэнэ энэхүү асуудлыг ил тод хэлж, хатуухан үг хэвлэлээр дамжуулан намынхандаа анхааруулж байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хулгайн асуудлаар өдийг хүртэл чимээгүй байгаа нь ямар учиртай вэ.

МАН-ын генсекийг томилоход ашиглагдах ёстой түүний нууц хөзөр байсан уу гэдэг эргэлзээг төрүүлж буй. Угтаа Ерөнхий сайдын нүүрсний хулгайг илрүүлэх ажлыг намынхан нь улс төрийн хүрээнд хүчтэйхэн дэмжээд өгвөл Монголд хууль хэрэгжүүлэх систем зөв хандлагаар ажиллаж эхлэх байлаа гэж хуульчид, улс төр судлаачид ярьж байна. Энэ ч үнэн. Гэвч Монголд асуудал бүрийг зөв хандлага руу оруулах гэж хичээж яваа нэгнээ унагаж байдаг улс төрийн ужгирсан араншин одоог хүртэл арилаагүйг дээрх үйлдлээс тодорхой харж болохоор. Монгол ядуу, буурай орон биш, зүгээр л хулгай ч ихтэй улс гэж нэгэн алдартай сэхээтэн хэлсэн удаатай. Энэ үг үнэн гэдгийг эрх баригч намын дотоод үйлдэл болоод өнөөгийн Монголын улс төрд өрнөж буй үйл явц тодхон харуулж буй. Юутай ч хоёр том институцийн хоорондох эрх ашгийн зөрчил, халалт МАН-ын бага хурлаар улс төрд хүчтэй доргилт үүсч болохыг улс төрийн хүрээнийхэн хэлж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [192.82.83.244] 2022-11-27 05:31:40

МАН-ын угшилтай, 20 гаруй жил агентлагийн даргын суудалд үр бүтээлгүй сууж байгаа, 63 гаруй настай, хэт хоцрогдсон, асар бүдүүлэг, дарангуйлагч, төрийн байгууллагыг хувийн компани мэт үздэг, баяр ой тэмдэглэхээс бусдыг сэтгэх чадваргүй болчихсон, сайд дарга нарт бялдуучлахаас өөрийг мэдэхгүй-ойлгохгүй, өндөр хөгжилтэй орнуудад суралцаад ирсэн мундаг залуучуудыг дэмждэггүй, харин ч буланд шахаж, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ хийх нэрийдлээр чадвартай мундаг залуучуудыг халдаг, сольдог арга барилтай хөгшчүүлийг МАН удирдах албан тушаалаас нь нэн даруй чөлөөлж, МУНДАГ ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖЭЭЧ ЭЭ.

ЗОЧИН [192.82.67.12] 2022-11-27 03:32:59

ХҮРЭЛСҮХ МОНГОЛЫН ТЭРГҮҮН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИН,КАЗИНОЧИН,КОНЦЕССЧИН,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН,ХУДАЛЧ,ПОПЧИН ГЭЖ БУЙ,ХЭВЛЭЛД БИЧСЭН,МАН,АН-ын ТОМЧУУЛЫН ЯРЬСНААР БОЛ МАН-ын ДАРГ, ЕС БАЙХДАА 1,ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХУВЬДАА ТЭРЭЛЖИД ОЛОН ТЭРБУМЫН АМРАЛТ БАЙГУУЛСАН 2.М.ЭНХБОЛДЫГ ХОТЫН МЭР БАЙХАД ОРДНЫ ХОЙНО ГАЗАР АВЧ ОЛОН ОРОН СУУЦ БАРЬЖ ДАМЛАН ЗАРЖ МӨНГӨ УГААСАН 3.ХАДГАЛАМЖ БАНКНЫ 14 ТЭРБУМААР СОЛОНГОСТ КАЗИНО ТОГОЛОСОН 4.ХЭДЭН ИХ НАЯДЫН АВТОЗАМЫН КОНЦЕСС ТӨСӨВТ НУУЦААР СУУЛГАЖ ЖООХОН ШОРОО ОВООЛООД 450 ТЭРБУМЫН ГҮЙЦЭТГЭЛ БИЧИЖ ТӨСВӨӨС ЛУЙВАРДСАН 5.ТӨРӨӨС ЛУЙВАРДСАН ХАДГАЛАМЖИЙНХАА 1.8 ТЭРБУМЫГ СОЛОНГОСТ БАЙДАГ ЭГЧ МӨНГӨ ӨГДӨГ ГЭЖ ТАЙЛБАРЛАЖ ЧАДААГҮЙ 6.ЖДҮХС-ийн МӨНГИЙГ УИХ-ын 49 ГИШҮҮН,ДҮҮДЭЭ ТАРААЖ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨСӨН ГЭЭД ХУЛГАЙ,ЛУЙВРЫН ДАЛАЙ ШИГ БАЯН ТҮҮХТЭЙ АЖ, СОДБААТАР.Ж.ЭНХБАЯР,ЕНБД АСАН АМАРБАЯСГАЛАН НАР НЬ ЖДҮХС-аас ТУС БҮР 3.5 ТЭРБУМЫГ ХУЛГАЙЛСАН ТЭРГҮҮН ХУЛГАЙЧИД УЧРААС МАН-ын ЕНБД-аар ЭДНУУСЫН ХЭНИЙГ Ч ТАВЬСАН АДИЛХАН,ХУЛГАЙ Л ХИЙНЭ,ХАРИН ЭДНИЙГ БҮГДИЙГ ТӨРӨӨС НЭН ДАРУЙ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ

Зочин [103.26.195.159] 2022-11-25 11:49:37

Хүрэлсүх намын дарга .шүүхийн дарга цагдаагийн болон АТГ -газрын дарга засгийн тэргүүн Хууль зүйн сайд биш бас Нүүрсний компаний захирал ч биш нүүрс зөөдөг жолооч ч биш учраас наад хүмүүс нь ажлаа хийг.Хүрэлсүх бол улсын eрөнхийлөгч учраас улсаа төлөөлж гадаад дотоодод хийх ажил маш их бий .Ямар ч гэсэн уран зураг шаагаагүй уул уурхай Эрдэнэт О толгой Т толгойтой холбоогүй байх хүн л болохоор алдаа оноо бий л байх тэртэй тэргүй 4 жилийн дараа бас шүүх байлгүй Одоо бүгдээрээ эвтэйхэн үзээд нүүрсчдийш дараад авбал учиртай болно доо

Судлаач [150.129.141.24] 2022-11-25 01:46:49

АН-ынхан өөрийн намаа цэгцлэхийн оронд иймэрхүү зүйл мөрөөдөж суудаг болжээ. У.Хүрэлсүхийн нэр хүнд хэвийн, өндөрт байна. Өмнөх бүх ерөнхийлөгчдөөс хамгийн тод ажиллаж байгаа нь энэ ерөнхийлөгч. Тэгээд ч МАН-ын бага хурал аймгийн засаг дарга зэрэг нэг ч томилгоо ярьдаггүй. Намын бага хурлаар зөвхөн Ерөнхий сайд, УИХ-ын даргын томилгоог л ярьдаг гэхээр энэ бичээч Женкогийн хэлж өгснийг хагас дутуу ойлгоод энэ зүйлийг бичжээ. Содбаатар Намын ерөнхий нарийн бичгийн дарга болохгүй, харин эмэгтэй улс төрч ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА болно гэхээр л энэ бичлэг эхнээсээ эцэс хүртэл худал, жижиг чулуу төдий зүйл юм. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй л гэдэг, харин энэ удаа мөнгө төлсөн л байх даа.

Зочин [66.181.161.24] 2022-11-24 15:41:51

Одоо Нүүрснии хулгайчуудыг хамгаалсан хүн байвал монголчуудын номер 1 дайсан байх болно Хүрэлсүх нүүрснии хулгай , шүүхиин шинэчлэл огт ахихгүй бахь байдгайраа байгаа байдал авилгачид луйварчидын ил цагаан луйвар хулгайн талаар ганц үг ган хиихгүй ер нь ямарч юм хиихээ байчихсан энэ чимээгүй дүлии байдал нь үнэхээр эргэлзэхэд хүргэж байгаа Оюунэрдэнэ янз бүриин юм хиих гэж оролдоод нэг л ахихгүй байгаа нь ч Хүрэлсүх эсрэг ажиллаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна Үнэндээ Хүрэлсүхэд ард түмэн үнэн сэтгэлээсээ итгэж дэмжсэн шүү Гэтэл тэр нүүрснии хулгайчдыг хамгаалахдаа тулбал тэр чигээрээ итгэл алдрах болно Иим их бүр улсын хэдэн жилиин төсөвтэй тэнцэхүйц мөнгииг луйвардсан хулгайчидыг Хүрэлсүх хамгаалбал ард түмэнии төрд итгэх итгэл найдвар нэг мөсөн алдарч үймээн самуундаа тулж ч мэдэх юм Хүрэлсүхиин юу хиихииг ард түмэн харж байгаа шүү

иргэн [192.82.69.61] 2022-11-24 12:57:25

МАН намд хар хятадын эрлийзүүд яагаад орчихдог бнаа.Хойд нутагуудад хар хятадын эрлийз шоронд орсон ялтан МАН нх нь дарга болчихсон бна гээ биздээ.Нэг мөсөн устгаачээ

Хөгшин намууд далд орохоос аргагүй юмдах. [66.181.189.67] 2022-11-24 15:00:51

Харинч МАН бусад намуудыг үгүй хийх байх өө. Бусад нам нь хөгширчихсөн ацгуудаар эгнээгээ дүүргэсэн учир байгалийн жамаар бүгдээрээ цөөрч намын нэрээс цаашгүй зүйл үлдэнэ. Социал-демократ, МҮДН, БННам г.м. олон "хөгширчихсөн" нам байдаг, юү бүтээж чадаж байгаа юм бэ?

Доргио хүлээх хэрэггүй. Тэгэх цаг биш. [66.181.189.67] 2022-11-24 12:33:37

Үгүйдээ. Юүн доргио үүсгэх гэж? Хэдэн ахмад гишүүдээ арын шүүгээнд хийж, оронд нь өөрсдийг нь дэмждэг залуу гишүүдээ дээш гаргаж ирнэдээ. 2024 оны сонгууль дөхөж байгаа учраас ингэнэ. Үүнийг доргио гэх үү? Нэг иймэрхүү агуулгатай Бага хурал болох байхдаа.

Зочин [59.153.113.13] 2022-11-24 11:50:46

МАН Нүүрсний хулгайч нараа хаацайлбал эвгүйтэнэ гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ

Зочин [103.57.93.149] 2022-11-24 09:53:14

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ХҮРЭЛСҮХИЙН ТОМИЛСОН ХҮМҮҮСТЭЙ ХОЛБООТОЙ УЧИР ХҮРЭЛСҮХ БАЙГАА ЦАГТ ИЛРЭХГҮЙ ДАРАГДАНА

ОЛОН НИЙТ [64.119.26.164] 2022-11-24 08:02:16

ХЭРЭВ ХӨНДЛӨН АМТ СОДБААТАРЫГ ЕНБД БОЛГОВОЛ ХҮРЭЛСҮХ НҮҮРСНИЙ МАФИЙН НЭГ ТОЛГОЙЛОГЧ ГЭДЭГ НЬ ТОДОРХО БОЛНО. УЧИР НЬ ТЭРЭЭР ЭНЭ ТАЛААР ГАН ХИЙХГҮЙ БАЙГАА НЬ МАШ АЙЖ БАЙГААГИН ИЛРЭЛ. ИЙМ ТОМ ЯЛТ ХЭРЭГТЭЙ ЭВЛЭРЧ БУЙ АТЛАА ОЙМС ГУТЛЫН ТӨДИЙХНӨӨР АЖИЛ ЯВУУЛСАН БОЛЖ ЖҮЖИГЧИН ШҮДЭЭ. АМАРБАЯСГАЛАН, ОЮУН-ЭРДЭНЭ НАР ТУУШТАЙ ЗОРИГТОЙ ЗАЛУУ ХҮНИЙ ЭРЧЭЭР ӨӨРИЙН ТОЛГОЙГООР АЖИЛЛАХ НЬ МОНГОЛД Л ХЭРЭГТЭЙ ЮМДАА.

Зочин [43.242.243.233] 2022-11-24 07:38:52

Энэ Хүрэлсүх нүүрсний мафитай холбоотой бол нүүрсний хулгайчдаа хаацайлах байх. Энэ ерөнхийлөгч бас нүүрсчин гэж үү? Харж л байцгая ...

Зочин [192.82.81.91] 2022-11-24 07:16:30

хүүкээс одоо шударга юм гарахгүйээ

ц [202.9.40.69] 2022-11-24 05:14:46

Хүрэлсүгийг зайлуулмаар бн.юу ч мэдэхгүй ямар ч шийвдэр гаргахгүй мод чулуу ярьсан паразит..

Зочин [150.129.140.125] 2022-11-24 04:04:41

Энэ албан тушаал бол намын хувьд чухал мест гэдэг үнэн авч ялагдал хүлээх орчинд хэн ч биш гэдэг бас үнэн. Үүний төлөө нэг их зөрчилдөөд байх шаардлагагүй. Тийм учраасхэн байсан ч яадаг юм .. Бүү сүр зар болгоод бай.

иргэн [66.181.184.220] 2022-11-24 03:46:17

МАН-ыг АН-тай андуураад байнаа даа. МАН бол ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга гурвын эв нэгдэлд багтаж яваа учраас нүүрсний хулгай шүүгчдийн бусармаг үйлдлийг илрүүлэн зохих арга хэмжээ авч байгаа. Тэд хэн нэгний хүн гэдгээр биш улс төрд хэрэгтэй шаардлагатай хүнээ л зохих байр сууринд томилно гэдэгт эргэлзэхгүй байна. Хооронд нь яс хаях гэж хар муур гүйлгэх хэрэггүй.Монголчууд тэнэг биш ойлгодог болсон

магсар [124.158.65.123] 2022-11-27 07:16:40

Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ хоёрыг байлдуулах туйлын сонирхол Элбэгдорж Батүүл дорлигжав нарт байгаа тэдний хүсэлтээр сүржигнэж босоод сэлэм эргүүлэн байлдвал баярласандаа тэдний магнай нь хагарч энэ ертөнцөөс зайлтлаа баяраа тэмдэглэнэ. бараг зураг нь төсөөлөгдөж байна.Нүүрсний хулгай чин үнэнээр нь гаргаж хэлбэл "Ажнай" Батэрдэнээр дамжуулан АН-н нөлөө бүхий цөөн хүмүүс нүүрс хулгайлсан нэр нь ч тодорсон.Хүрэлсүх хулгайчдыг тэдний хамсаатан шүүгч нартай нь арчина нэг их удаан хүлээлгэхгүй

Зочин [124.158.67.142] 2022-11-24 03:45:43

Хүрэлсүх гэж махан толгойг өөр илүү оюунлаг хүнээр солимоор байна

Зочин [202.55.188.109] 2022-11-24 03:43:26

эд эар бүтэхгүй дэндүү олуулаа орооцолдсон тэгж тэгж ард түмэн эвгүй тэсэрч мэднэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй дээ уг нь

Zochin [66.181.160.86] 2022-11-24 03:41:00

Uls turiin namiin hatuu gishuunchleliig horigloh heregtei turiin tolgoi deerees namiig salgah hrregtei buh asuudliig errnhii said ooroo shiideh heregtei

Зочин [103.57.93.150] 2022-11-24 03:27:36

Оюуэрдэнэ Амарбаясгалан Сумъяабазар нар энтертаймент засаглал гээчийг бүрдүүлж Хүрэлсүх ээ улс төрийн тавцангаас жийх том мөрөөдөлтэй боловч нөгөөх нь амар жийгдэхгүй бололтой

гомбо [124.158.65.123] 2022-11-27 07:18:50

нэр хаягаа өгөөч чамтай нэгдэе

Зочин [66.181.190.162] 2022-11-24 03:18:00

Хүрэлсүхээ Хэрлэнгээ төмөр замаас аваачээ. Улс орон хэцүүдлээ. ТЗ чинь дампуурч байна.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.