АВИЛГЫН ТОРЫГ ЗАД ТАТАЖ, АМЬДАРСАН ШИГ АМЬДАРМААР БАЙНА...

Aдмин / Улстөр

Үндэсний бахархал Ардчиллын буянаар сэргэсэн эх түүх дээр л тогтож байна. Бусдаар бол бахархах зүйлс маань Монголыг аалзны тор шиг хэрсэн хулгайн сүлжээний торонд цухуйх ч тэнхэлгүй үхширч байна.

Агуа түүхээсээ зулгаалдаж, асан маргааш хоёроо ялгаж чадахгүй өнөөдөртөө таг гацсан Монголчуудыг юу аврах вэ?

Бидний нийгмийн ололт, үнэт зүйл, баялаг уламжлал яагаад хэн ийм болгов. Хоёр, гурван зуун дамжиж бусдад дарлуулж, 30 гаруй жил эрэмдэг эзэнгүй юм шиг байцгаажээ. Үндэсний ухамсар сэргэх оролдлого бүрийг тас цохих, муужруулах, мартагнуулах санаархал хэнийх байв, хэн хийж гүйцэтгэв. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа иргэн бүр яагаад эрх тэгш эдийн засгийн боломж эдлэж чадахгүй өдий хүрэв. Хүний эрх, эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдах болсон шалтгаан юу байв. Хэт явцуу улс төрийн хор уршиг улсын тусгаар тогтнолд улам заналхийлэх боллоо. Монголчууд юугаар бахархаж, юугаа сэргээх вэ? Цаашид яах вэ?

Бид агуа өнгөрсөн түүхээрээ бахархаж, тулгуурлан өндөр сэтгэлгээний хөгжлийг үлгэрлэж чадах ард түмэн. Гэхдээ өнгөрсөн одоо хоёр нэг дор орших боломжгүй учраас яаж цаг үедээ зохицож уламжлалаа ч хадгалж хөгжих вэ?

Түүхч, доктор Б.Баатархүү

Өнөөгийн даяаршиж буй нийгэм, хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилт, уул уурхай зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр монголчуудын уламжлалт ахуй, соёл ихээхэн өөрчлөгдөж байна. Устаж байна гэхэд хилсдэхгүй. Дорж, Дулмаа, Бат гуайг бид 150 наслуулж чадахгүй. Дорж гуай маргааш ч хорвоогийнхоо жамаар өөд болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр, манай уламжлалт соёлыг тээж яваа, тээгчид бурхан болоод дуусч байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л. Түдэв:Даяарчлал гэдэг дэлхийг эзлэх бодлого. Том гүрнүүдийн хуйвалдаан. Хөгжлийнхөө хурдаар дэлхийг эзлэх зорилготой. Даяарчлалын цаад утга нь том гүрнүүд нийлж байгаад жижиг улсыг өөртөө уусгах. Ингэхдээ хүчээр бус соёл урлаг, хөгжлийнхөө ололтоор. Бидний өмсөж байгаа бүх юм монгол биш. Хэрэглэж байгаа бүх юм, дуулж байгаа дуу ч монгол биш. Ийм боловсон аргаар өөрсдийн бүтээгдэхүүнийг түгээж байна. Манай улсад коко кола уух дургүй залуус байхгүй. Гэтэл ингэний хоормог, гүүний сүү байна. Гүүний сүү уудаг байхдаа монголчууд өвчин тусдаггүй, эмч байхгүй хэрнэ бүх насаараа эрүүл явдаг байлаа. Гэхдээ даяаршихаас өөр аргагүй зүйл гэж байна. Та бүхний өмсөж буй хувцсыг тайлаад, хүчээр монгол дээл өмсгөх аргагүй. Авдаг юмаа авна. Гэхдээ дангаарших юмтай байх ёстой. Дангаараа бас дангаарших ёстой. Монгол хэд хэдэн юмаараа дангаарших ёстой. Шотланд виски байна. Энэ вискигүйгээр дэлхий амьдрахгүй. Эсвэл Голланд бяслаг. Энэ бяслаг дэлхийн бүх зоогт байдаг. Энэ мэтчилэн Монгол дангаарших зүйлтэй байх ёстой. Ядаж морин хуураа авч үлдэх ёстой.

Дэлхийн бодлогыг хэдхэн хөрөнгөтөн л зохицуулж байгаа шүү дээ. Нэг хэсэг нь зэвсэг, техник технологи, эд хөрөнгө үйлдвэрлэж байна. Энэ бүхнээс улс орноо хамгаалах хэрэгтэй. Хамгаалахад газрын баялаг аюултай. Дуусчихна. Өмнөх мандаж, буурч явсан цаг хугацааны алдаа оноогоо цэгнэж, улам ухаажих цаг иржээ. Даяаршихын тулд дангаарших хэрэгтэй болж байна. Дархлаагаа авч үлдэж байж өвчлөхгүй үхэхгүй амьд явдаг шиг өв уламжлалаараа хэрхэн дэлхийд буцаад ноёрхох вэ?


Сэтгэгдэл

зочин [202.9.46.236] 2022-11-27 06:07:11

Одоогийн Засаг төр унагавал авилага монгол төрөөс хэзээч салахгүй мөнхөд оршино хууль хэрэгждэггүй орны иргэд ядуурна хөрөнгө мөнгөний дарангуйлал яс хаяж хооронд тэмцэлдүүлнэ зодолдуулна

Зочин [66.181.179.223] 2022-11-26 11:16:33

ЭНД СЭТГЭГДЭЛ БИЧСЭН НӨХӨД ШИГ ИРГЭД БҮГД ТАРХИНЫ ТУРААЛТАЙ БОЛЧИХЖЭЭ . СҮҮЛИЙН 30 ЖИЛ МАН - ААС ӨӨР НЭГЧ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ДАНГААР ЗАСАГЛАЖ БАЙГААГҮЙ . ИЙМД МАН -ЫГ УЛСТӨРӨӨС БҮРМӨСӨН ЗАЙЛУУЛЖ БАЙЖ АВИЛГАЧДЫГ ШҮҮНЭ ГЭДЭГ ОЙЛГОМЖТОЙ .

Батболд [124.158.65.233] 2022-11-28 11:41:44

Сүрхий их горьдож явсанаа зүүдэлждээ.МАН арчигдахгүй Ухаантай нь удирддаг бүх дэлхийн хууль байдаг Энэ хуулийн дагуу МАН удирдаад АН-н "алаад" арьс ч үгүй болгосон Монгол улсыг хөл дээр нь их хүндрэлтэйгээр босгож тавьлаа.Одоо АН-н хулгайчууд горьдоод хорсоод л үхэж алдаж байгааг ойлгож байна. Та нарт тусалмаар байдаг,та нар Дебиль учраас хүний тусыг мэдэхгүйл дээ, За яршиг болилоо

Зочин [192.82.80.27] 2022-11-25 11:38:17

авлигаа л яриач тэс хөндлөн тэнэгдээд

zochin [202.179.24.43] 2022-11-25 11:37:34

hend ch avilga uguhgui guriij surah heregtei bna,gar tsailgahaa ch bolih heregtei,ard tumend bas uchir ih bna shuu, uguhuu bolih heregtei

Зочин [64.119.23.5] 2022-11-25 10:11:31

Нам гэгч энэ мафийн тогтолцоог өөрчилмөөр байна.30 жил ээлжлэн төрийн дээр зайдагнаж ирсэн АН, МАН хоёр хулгай авилгаас өөр юм хийсэнгүй.Ард түмнийг нам гэгч нэрээр хагалан бутаргаж дундаас нь энэ 2 намын нөлөө бүхий хулгайч эрх мэдэлтнүүд ашиг олж эх орныг маань цөлмөж ард түмнийг сөхрүүлж байна..Эгэл жирийн ард түмэнд наалдсан юм алга.Сонгуулийн өмнө баахан одон медаль,санал авах хахуульд заримд нь хэдэн төгрөг өгөөд тархийг нь угаачихана.Ийм байдлаар дараачийн сонгуульд орохоор бэлдэж байна.Ард түмэн нам гэхгүйгээр эвлэлдэн нэгдэж энэ бузрын тогтолцоог нураах хэрэгтэй.Хүн бүр хүэд хэцүүг давахын тулд их хөдөлмөрлөж илүү шудрага байж чадвал хулгайч нарын тогтолцоог ялна.

Зочин [202.126.90.139] 2022-11-25 07:39:30

zad tatlaa, daraa ni yah vee gedgee todorhoi bolgoj baij bosoh heregtei

Зочин [124.158.68.219] 2022-11-25 04:00:27

Очирбат Да Ганболд Энхсайхан нарын толгойлсон байгууллага-АН буруутай

Иргэн [64.119.18.228] 2022-11-25 03:09:51

Жонхуу мэтийн бизнес мөнгөний луйварчдын цэцэглүүлсэн авилгалын тор гэж нэрлэвэл зохилтой

irgen [202.9.40.218] 2022-11-25 03:08:30

Bayrtsogt.SU.Batbold 2 t adilhan gadnii uls.baiguullagaas alban bichig irehed SU n nam tag daragdaad.Bayrtsogt n tsagaadsan.hohirson.barag AN dargaar tavi gd EK n hurtel tulgaad.ene ulsad unen shudarga.medleg bolovsroltoi hun bnuu.Barag l tugssen surguuligui baahan buleg humuus bga uom bishuu.Harvardod barag hun baitugai mal ch tugsene gj UIH gishuun yrij bga n emegnel.Arai l dampuurlaa.

зочин [202.131.230.218] 2022-11-25 03:06:45

уул уурхайн эздийг шалга тэд бол бөөн авилга ухаж сэндийлж хаясан газраа нөхөн сэргээлт хийлгүй тэр чигт нь хаяж байна шүү

Зочин [188.162.254.123] 2022-11-25 02:50:52

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Зочин [103.26.193.117] 2022-11-25 01:24:43

avilgaa alban tushaaliin shunal hezeech aril;ahgui, heden myangan jileer baisaar tsaashid baih ch um


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.