Дархан арьс ширний цогцолбортой холбоотой асуулгын хариуг сонсоно

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм. Чуулганы хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг УИХ-д танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг танилцуулах ба үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.