УИХ: 18 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАЖЭЭ

Aдмин / Улстөр

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Хууль хэрэгжсэнээс хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэдийн 19.8 хувь нь газрыг үнэ төлбөргүй өмчилсөн. Хуулийн хэрэгжилт хангалтгүй, иргэд газар өмчилж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьдаг. Тиймээс шинэчилсэн хуулиар хэд хэдэн боломжийг гаргаж өгч байгаа. Өмчлөөд авсан газраа байшин барилга барихад заавал өмчилж авсан эрхээ эзэмших болгон шилжүүлж байж энэ ажил хийгддэг байсан.

Шинэ хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээдэд бусад зориулалтаар газрыг шилжүүлэх, эсвэл өөрөө худалдаа үйлчилгээний бусад зориулалтаар ашиглах боломж нээгдэж байгаа. Өмчлүүлэх эрхийг хугацаагүй болгож байгаа. Зөвхөн дэд бүтэцтэй хот суурин газарт газрыг өмчлүүлнэ. Тэгэхгүй бол уулын орой гээд хамаагүй газарт газар олгохоор олон асуудал үүсдэг.

Монгол Улсын иргэн бүр гэдэг утгаараа хүүхэд газар өмчилдөг байсан. Эцэг, эх нь тухайн газрыг захиран зарцуулах эрхийг нь хэрэгжүүлээд байдаг. Харин шинэ хуулиар 18 нас хүрээд хүссэн газраа сонгож газар өмчлөх боломжийг нээж өгсөн" гэв.

Харин Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Өнөөдрийн байдлаар 32 мянган хүүхэд газар өмчилсөн гэсэн тоо байна. Газар өмчилсөн байгаа хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг хөндөөгүй. Шинэ хууль батлагдсан тохиолдолд 18 нас хүрснээс хойш газар өмчилнө. Хэлэлцүүлгийн явцад шаардлагатай гэвэл шилжилтийн зохицуулалтыг хийж болно.

Иргэд газрын асуудлаар заавал биеэр явж хөөцөлдөх шаардлагагүй. Аль ч газраас хаанаас ч цахимаар хандаж болно. Мөн цаасан материалаар ч хандаж болох юм" гэсэн юм.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу МАН-ын бүлэг Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар тав хоногийн завсарлага авав. Үргэлжлүүлэн Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зараа [124.158.67.78] 2022-11-26 03:16:43

дэд бүтэцтэй уулын орой бол өмчилж болох юм байна, мөн үү

Зочин [64.119.17.57] 2022-11-25 20:38:55

Газар өмчилж аваагүй аваагүй аль дэчин гаравын багширсан хашаан дунд О,7 хүрэхгүй газартай алгийн чинээ хашаагий нь Намбарын Энхбаярын үед кампаничилаад 10 хүүхэдтэй айлын дунд өмчлөөд бүх хүүхдийн нэрийг нь зоогоод эцэг эх 2 тойгоо 12 хүнийг О,4 ийг жижигхээн хашааны газарт нэрсийг нь зоож хаяад гэрчилгээ олгочихоод одоо бүх хүүхдүзд нь газар өмчлөх гэхээр ГАЗАР ӨМЧИЛСӨН ГЭЭД О,7 нь өгөхгүй хохирсон өчнөөн хүмүүс байгаа шүү. Тэгвэл энэ хууль батлагдсанаар газар өмчилж болох уу? Мөн иргэд газраа гэр бүлийн болрн зуслангийн гэж авах бодохоор уул устай газар авах хэрэгтэй байгааг хааж байгаа юм уу? Одоо хот суурин газар хаана газар байгаа юм бэ? Ард иргэдийг хясан боогдуулсан хууль болох юм биш үү?????

Зочин [202.126.90.117] 2022-11-25 19:17:04

Өмчлөх боломжтой газрууд авилгачдын гараар орчихдог учраас ард түмэнд газар олдохгүй байна.Нөгөө талаар заавал дэд бүтэцтэй газар өмчлөнө гээд хуульчилчихвал авилгачин албан тушаалтнууд далимдуулаад ард түмнийг хавчиж авилга авах нэг сэжүүр болох юм бишүү.Хүн хүсвэл ямар нэг харшлах зүйлгүй газар хаана ч газар өмчилж болно

MARSHIL.L.D.ERDENEBAT [66.181.187.240] 2022-11-25 17:37:02

18.NAC.DUUNI.SHYLEG.BIJCEN.MONGOL.ULCIN.MARSHIL.L.DYGERIN.ERDENEBAT..MONGOLIN.YNDCEN.XUULIND.18.NAC.XYRCEN.MONGOL.ULCIN.IRGEN.EXNER.NOXOR.BOLJ.XURIM.XIX.ERXTEI.18.NACTAI.MONGOL.ULCIN.IRGEN.GAZAR.OMJLOX.ERXTEI.18.NAC.XYREEGYI.MONGOL.ULCIN.IRGEN.GEREECLELIN.XUULIN.DAGUU.GAZAR.OMJLOX.ERXTEI.18.NAC.XYREEGYI.1.EEC.DEESH.17.NAC..XYTLEX.NACNI.MONGOL.ULCIN.IRGENIG.SHINJELCEN.XUULIND.GAZAR.OMJLOX.ERXTEI.GEJ.ZAACAN.BAIDAG.MONGOL.ULCIN.YNDECNI.AIULGYI.BAIDALIN.DARGA.MONGOL.ULCIN.MARSHIL.L.DYGERIN.ERDENEBAT.

эдийн засагч [64.119.20.10] 2022-11-25 10:56:35

Хүүхэд ч гэсэн Монгол улсын иргэн шүү Малуудаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.