Нийгмийн даатгалын сангийн орлого 2.8 их наяд төгрөг болов
Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 10 сард 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 701.5 (32.8 хувь) тэрбум, нийт зарлага 2.8 их наяд төгрөг болж, 708.3 (33.9%) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 10 сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 264.7 (32.6 хувь) тэрбум, нийт зарлага 1.4 их наяд төгрөг болж, 382.3 (36.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийт зардал өсөхөд Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 347 (36.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [192.82.80.252] 2022-11-27 12:37:24
Ундармаа шиг нэг гар дээдцүүлийнхээ заавраар хувааж идээд өөрийнхөө нэрээр торгуулаад өнгөрөх биз.
Зочин [202.21.108.179] 2022-11-26 10:23:56
odoo udahgui neg ni shaagaad hoosloh biz
Batbaatar [66.181.161.94] 2022-11-25 12:54:01
Zarlaga ni orlogoosoo davsan baina oorchlult hiigeech