Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ
Элэг нэгт Монгол ахан дүүс ээ,
Манай орны Ардчиллыг дэмжигч мянга мянган иргэд ээ.
Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан бахархалт өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Одоогоос 98 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Улсын анхдугаар их хурал” хуралдан, анхны “Үндсэн хуулиа” баталж байсан билээ. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд найрамдах засаглал буюу ард иргэд нь төр засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан юм.
Хэдийгээр гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалан хүний эрх, эрх чөлөөг боомилсон, зарим талаар гажуудсан засаглалын хэлбэр тогтсон боловч 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын ачаар шинэ Үндсэн хууль батлагдаж өнөөгийн манай улсын тусгаар тогтнолын нэгэн чухал баталгаа болж байгаа парламентат ёс төгөлдөржин хөгжиж байна.
Өнөөдөр улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй ээдрээтэй байна. Хүндрэлийг даван туулах гол шийдлийг гаргах ёстой, та бидний саналаар бүрэлддэг УИХ-ыг сонгон байгуулахад онцгой ач холбогдол өгч иргэд сонгогч бүр туйлын ухамсартай хандах шаардлага жилээс жилд улам бүр бидэнд тавигдаад байна!
Манай иргэд олон түмэн аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг цог золбоо зол заяатай, Монголчууд билээ. Бидний энэ онцгой чанар, хүч чадал нь Монголоо гэсэн зүрх сэтгэлд маань оршин байдаг.
Тиймээс гагцхүү ухаарлыг эрхэмлэж, талцал хуваагдал, эмх замбараагүй байдал, явцуу зорилготой аливаа үйлдэлд авталгүй, улс орныхоо эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээ дээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.
Ардчилсан нам ард түмэнтэйгээ ямагт хамт байж, өөдрөг гэгээн ирээдүй, нийгмийн хөгжил дэвшилд хүрэх явдлыг хүндэт үүргээ хэмээн гүнээ ухамсарлаж, өмнөө тавьсан ариун зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.
Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.194] 2022-11-29 09:02:43
оркын пүтины бууны нохой, эдийн засгийн алуурчин
иргэн [202.70.37.178] 2022-11-28 02:58:59
Бидний байгаа байдал энэ хүнээс болоогүй шүү Өөрсдийгөө сайн хардаа
Зочин [66.181.161.9] 2022-11-28 15:20:11
Тийм ээ тийм
Zochin [64.119.18.154] 2022-11-27 14:20:47
ZAIL DALD OP MUU ULSIIG ASAR IXEER XOXIROOSON XULGAICH ZAIL ZAIL
Зочин [192.82.84.102] 2022-11-27 11:49:47
Олон битгий гарч ирээ эгэл ардаараа бөй юукэв чи минь ёстой мэдлэггүй хүн хэцүү нойрны эм байналээ
, зочин [64.119.20.5] 2022-11-27 11:36:28
Хөгжилийн чөдөр оросд элсэгдсэн 7 уулын цаагуур далд ороо
Зочин [192.82.81.91] 2022-11-27 05:06:58
эднийг асан масан гэж дурдах хэрэггүй юу хийцгээсийн эд
Зочин [124.158.66.161] 2022-11-27 04:27:24
Тэд дэх ерөнхийлөгч гэж хуцахаа боливол яасан юм бэ? Ерөнхийлөгч асан л гэж байлдаа. Ерөнхийлөнч гэх хүн монголд нэг их хэрэггүй дээ. Одон тараадаг дарга хийж байсан хүмүүсийг хөдөлмөрийн баатар болгохоо больёо. Жинхэнэ баялаг бүтээгч хүнийг хөдөлмөрийн баатар болгож байя эохэм ерөнхийлөгчөө!!!!!!
женко [192.82.66.11] 2022-11-27 04:23:42
үхэж далд ор бушуухан бушуу......
Зочин [202.9.40.163] 2022-11-27 03:56:19
Тийм шүү ЕР асан гэхэд л болно
ЗОЧИН [202.9.47.52] 2022-11-27 01:53:55
УРАН ҮГЭЭР УЛСЫГ ХУУРЧ УСАН БАЛИНГААР ЛУУСЫГ ХУУРАНА ГЭГЧЭЭР ХОЛ ОЧИЖ УНГАС АЛД ХҮҮРЭЭ
Зочин [103.161.242.179] 2022-11-26 15:14:32
Баярлалаа. Гэхдээ ард түмэн биднийхээ гуравны нэгийг улны үхрүүд болгосон гавъяагаа битгий мартаарай. Цаашдаа санаж засна бизээ. Төр засгийн сэнтий таны хувьд хүнддэхийн учир хойшид энгийн ард явах ажаамуу...
Зочин [192.82.69.201] 2022-11-26 14:57:03
За хуцмой
Зочин [103.26.194.24] 2022-11-26 12:45:09
Сайхан мэндчилгээ болжээ. Одоо гэртээ махаа чанаж идээд амараа . Болноо биёэ бод . Аль эсвэл амээрик явж сайханбилэгийг аваад ир. Тэгвээс алдар дахин бадармой
Зочин [124.158.67.189] 2022-11-26 09:44:00
Юун дахь ерөнхиылөгч вэ? Манайх хэдэн ерөнхийлөнч юм бэ? Ерөнхийлөгч асан гэдэг гоё үгийг хэрэглэж сураачээ асмагуудаа. Хөнгөлүүлчихсэн эцэг мал шиг хусуулснаа мартчихаад албан тушаалтайгаа зууралдёих юмаа.
Зочин [66.181.179.222] 2022-11-26 18:34:26
БАЯРЛАЛАА ..ЭНЭ ТОМ БАЯРЫН МЭНДИЙГ МОНГОЛ УЛСАА ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭХ ИРГЭД БОЛОН АХМАДУУДДАА ЭЭЛТЭЙ ЭВТЭЙ ТӨРӨӨ УДИРДАЖ ЧАДСАН МОНГОЛ ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ 5 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ТАНД Ч БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕЭ...МОНГОЛЧУУД ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДЭГИЙГ ЭРТ ДЭЭР ҮЕЭСЭЭ ЯЛГАЖ САЛГАЖ ДҮГНЭЖ ИРСЭН АРД ТҮМЭН ШҮҮ СҮҮЛИЙН ҮЕИЙН ОЛОН ОРОО БУСГАА НИЙГЭМИЙН ҮЙМЭЭН ХАР МАШИНЫ ЛУЙВАР ХАЧИН ЗАЛЬТ ЭРЛИЙЗ ОРЛУЙЗДААС ШАЛТГААЛАН БОХИР ТӨР БОЛЖ ХУВИРСАН ЭНЭ ЦАГТ ..АРД ТҮМЭНДЭЭ АРИУН ЦАГААН МЭЭДЧИЛГЭЭ ДАМЖУУЛСАНД ТАЛАРХАН ХҮЛЭЭЖ АВЧ УЛС ОРОНОО ДАХИН МАНДУУЛАХ ГЭГЭЭН ҮЙЛСТ ЧИНЬ ЕРӨӨЛ ДЭВШҮҮЛЬЕЭ ТАНЫ АРД АРД ТҮМЭН ЧИНЬ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ЕРӨӨЕЭ
Зочин [66.181.161.12] 2022-11-26 09:12:44
Баярлалаа
Зочин [66.181.179.223] 2022-11-26 07:33:39
ТАВ ДАХ EРӨНХИЙЛӨГЧ АСАН ГЭЭЧЭЭ . ЭХ ХЭЛЭЭ ЭЗЭМШИЖ БАЙЖ МЭДЭЭ НИЙТЛЭЛ БИЧИЖ БАЙЛ ДАА . ХЯТАДЫН НЭГДҮГЭЭР АХ ТАВДУГААР АХ ГЭЖ ЯРИХЫГ ДУУРАЙГААД БАЙГАА ЮМУУ ?
Зочин [124.158.67.189] 2022-11-26 09:20:19
Энэ хүмүүс ингэж эргүүтээд байдаг. Няэнхөаяр мөн ингэдэг. Улс орноо ч боддогүй. Зарим улс монголыг 5 ерөнхийлөгчтэй гэж бодно. Ерөнхиөгч асан гэж байлдаа.
Иргэн [202.126.89.217] 2022-11-26 06:34:33
Эрхэм eрөнхийлөгч асан юу хийж чадахаа ард түмэндээ харуулсан болхоор одоо төрд зүтгээд хэрэггүйдээ
Зочин [202.55.188.46] 2022-11-26 06:19:53
Мэндчилгээ дэвшүүлсэн таньд талархлаа..
Иргэн [64.119.19.138] 2022-11-26 06:12:52
Та мэндлээгүй байгаагүй байсан бол монгол ийм байдалтай байхгүй байсан өдийд маш сайхан улс орон байх байлаа
Irgen [66.181.187.223] 2022-11-26 04:20:59
Mendchilgee devshuulsend gyalailaa.eh oronch setgegeetei khudulmurch hundee ajlyn amjilt bi nam bus gehdee ene huniig mash iheer demjdeg